Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма дараах мэдээг бэлтгэн ирүүлжээ. Прокуророос иргэн С-г “хээрийн түймэр тавих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, иргэн С нь хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаагүйгээс цахилгааны утсанд богино холболт үүссэн. Улмаар хялбар шатах материал халсны улмаас тээврийн хэрэгсэл шатаж, гурван сумдын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд хээрийн түймэр гарч иргэд, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна.
Эрүүгийн хуульд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцож нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.
Ингээд шүүхээс иргэн С-г хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 35 сая төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.
Мөн байгаль орчинд учруулсан хохиролд 36 сая төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож шийдвэрлэжээ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо