Ойн баярын үеэр Нэгдүгээр сургуулийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулсан юм. Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль 1923 оны 02 дугаар сарын 16 буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний сайн өдөр Монгол Улсын анхны “Дунд сургуулийн танхим” нэртэй байгуулагдсан түүхтэй. 1933 онд “Үлгэр жишээ дунд сургууль”, 1938 онд “Ерөнхий боловсролын дунд сургууль”, 1940 онд “Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр дунд сургууль”, 1965 онд “Лаборатори нэгдүгээр сургууль”, хожим “Нийслэлийн нэгдүгээр сургууль” хэмээн нэрлэгдэж, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдлэгч ард түмнийхээ дунд алдар нь түгсэн оюуны өргөө болжээ.
Тус сургуулиар овоглосон 9,000 орчим төгсөгч шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа, соёл урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарт манлайлж, эх орондоо төдийгүй тив, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсаар байна.
Нэгдүгээр сургуулиас Монгол Улсын баатар хоёр, Хөдөлмөрийн баатар зургаа, Чингис хаан одонтон хоёр, Ардын болон гавьяат цолтон 100 гаруй, Төрийн шагналтан 14, академич 20, доктор 250 орчим, дэлхийн хэмжээний нэрт тамирчин 10, нийгэм, улс төрийн зүтгэлтэн 70 гаруй төрсний дотор УИХ-ын дарга нэг, Ерөнхий сайд хоёр байдаг юм.
Байгуулагдсанаасаа эхлэн орос, англи, хятад, манж, япон, герман хэлтэй багш, эрдэмтэд хичээл заасан, 1926 онд төгссөн анхны 40 сурагчийн 35 нь Герман, Франц, Орос зэрэг оронд суралцахаар явсан, 1930-аад оноос гар бөмбөг, хөл бөмбөг, цана, тэшүүр, гимнастик, даам, шатар, гуулин хөгжим, мандолин, европ хөгжмийг анх заасан, 1942 онд БНМАУ-ын гавьяат багш цол анх олгоход хоёр багш, хоёр төгсөгч хүртсэн, 1956 онд анхны лаборатори сургууль болсон, 1960-аад оноос сургалтын дадлагыг үйлдвэрлэл дээр анх удаа хийсэн, 1965 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх нээсэн зэрэг анхны хэмээх тодотголтой олон ажил үйл, алдар цолын эзэн болсон түүхтэй.
Түүнчлэн олон улсын математикийн олимпиадаас гурван алт, 11 мөнгө, 22 хүрэл, физикийн олимпиадаас гурван мөнгө, найман хүрэл, химийн олимпиадаас дөрөв, биологийн олимпиадаас нэг хүрэл медаль хүртээд байгаа юм.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ