“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат өндөрлөж, Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд өнөөдөр (2023.02.16) хүлээлгэн өглөө.
Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн Д.Моондой, Л.Төр-Од, О.Мөнхсайхан, мөн Зөвлөлдөх санал асуулгад оролцож, саналаа өгсөн иргэдийн болон ажиглагчдын төлөөлөл, Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт нар оролцлоо. Доктор Б.Отгонтөгс Зөвлөлдөх санал асуулгын хоёр шатны санал асуулгын нийт мэдээлэл, тайланг хүлээн авлаа. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэсэн Зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд өргөн барих юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Моондой энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, ”Хүмүүс биднийг Зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг өөрсдөө зохиож бэлтгэсэн гэж ташаа ойлгоод байна. Бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан” хэмээлээ. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Л.Төр-Од зөвлөлдөх санал асуулгын эрх зүйн талаар зарим тайлбарыг хийж, Үндэсний статистикийн газраас Зөвлөлдөх зөвлөлд, санал асуулгуудын дүнгээс гадна үйл ажиллагааны тайланг хүлээлгэн өгөх бөгөөд хуулийн дагуу Зөвлөлдөх уулзалтын хэсгийн хэлэлцүүлгүүд буюу нийт 54 хэсгийн оролцогчид асуудлуудаа хэлэлцэж байгаа бүрэн тэмдэглэлийг олон нийтэд ил болгох үүрэгтэйг тайлбарлав.
Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад оролцсон Баянхонгор аймгийн төвийн сумын Рашаант багийн иргэн Ш.Чимэгээ, санамсаргүй түүврийн сонголт гэдэгт хүмүүс эргэлзээд байна, үүнд би тайлбар өгье. Би Ардчилсан намын гишүүн, орон нутгаасаа олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад настнууд гээд олон бүлгийн хүмүүсийг төлөөлөн ирж Зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уулзалтад оролцсон хүмүүс маш их мэдлэг, мэдээлэл авсны үндсэн дээр асуудлыг гүн гүнзгий тунгааж, ирээдүйгээ бодож саналаа өгч байна гэсэн юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн