Стандарт хэмжил зүйн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран "Стандарт ба Хөгжил" үндэсний хөтөлбөр болон стандартын хуулийн хэрэгжилтийн талаарх уулзалт зохион байгууллаа. Хуралдаанаар стандартын тухай ойлголтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд өгөх, стандартын хэрэгжилтийн хангахын тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ. Манай улсад одоогийн байдлаар 6510 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт 702, хүнс 638, барилгын салбарт 638 стандарт мөрдөгддөг байна. Хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Стандарт ба Хөгжил" гэсэн илтгэл тавьсан юм.
Тэрээр “Хөгжингүй орнуудын нууц нь ердөө стандарт юм. Стандарт бол сэтгэл ханамжийн баталгаа, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, иргэн хоёрын итгэлцэл юм. Гаднын франчайз байгууллагууд стандартаа сайн мөрдөж хэрэгжүүлэн сайжирч байдаг. Та бүхнээс асуувал гаднын үйлчилгээг шууд сонгох байх. Учир нь эдгээр газруудаар хэзээ ч орсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүмүүсийнх нь хандлага адилхан байдаг. Өглөө, орой, сарын өмнө, сарын дараа ч тэр. Тэд хэзээд стандартаа л барьдаг. Тухайн байгууллагуудын үйлчилгээ, чанар нэг төвшинд тогтмол байдаг. Тиймээс Монголын бүх салбарт нэг стандарт тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна. Жишээ нь эрүүл мэндийн салбарт 702 стандартаас 205 стандарт шинэчлэх шаардлагатай бөгөөд үүнээс 135 стандарт нь шаардлага хангаж байна. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, стандартыг заавал мөрдүүлдэг болгоно. Стандарт бол үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг. Стандарт бол хөгжлийн шалгуур, аюулгүй байдал,амьдралын үнэт зүйл юм. Яагаад манай улсад стандарт хэрэгжихгүй байна вэ, яагаад иргэн эмнэлэгт үзүүлэх үедээ аль нэг эмчийн гарыг цайлгах ёстой вэ, яагаад нэг барилга арван минутын дотор шатаад дуусаж байна вэ гэсэн асуултууд гардаг. Энэ хариуцлагагүй, тодорхойгүй байдал бол стандарт хэрэгжиж, мөрдөгддөггүй үед гардаг тохиолдлууд юм. Эрсдлээс сэргийлэх хамгийн чухал зүйл бол стандарт юм. Өмнө нь манай улсын төрөөс баримталдаг стандарт тогтоомж нь ойлгомжгүй, эзэнгүй байсан. Тиймээс стандартчиллын тухай хуульд өөрчлөлт оруулан сайжруулан ажиллаж байна. Манай улсын зарим хувийн хэвшлүүд стандартыг амжилттай нэвтрүүлж байна. Мөн үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад ахиц дэвшил гарч байгаа гэвч дутагдалтай асуудлууд ч байна. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, стандартыг заавал мөрдүүлдэг болгоно. Заавал мөрдөнө гэхээр хүнд суртал биш, авилгал хээл хахууль авна гэсэн үг биш. Энэ бол зөвхөн аюулгүй байдлын шалгуур, хөгжлийн хэмжүүр байх ёстой. Стандарт тогтоох, хэвшүүлэх нь хүнээс шалтгаалдаг учир иргэдэд сурталчлан таниулахаас эхэлнэ. Стандартыг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, стандарт шаарддаг болох хэрэгтэй” гэлээ.
Мөн энэ үеэр Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр: “Стандартчиллын тухай хуульд стандартыг сонгон хэрэглэнэ гэсэн заалттай байсан. Ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээний хэд хэдэн стандартаас иргэн нэг стандартаас сонгон хэрэгжүүлдэг байв. Үүнд тодорхой өөрчлөлт оруулж заавал мөрдөх стандартын хуулийг боловсруулж байна. Стандартын хэрэгжилт хангалтгүй байсан шалтгаан бол өмнө нь мэргэжлийн хяналтын газраас стандартад хяналт тавьдаг байсан. Бодлого, хэрэгжилт, хяналт нь өөр өөр газруудад хэрэгждэг байсан юм. Улсын хэмжээнд стандарт гэдэг нэг “малгай” дор явснаар стандарт хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. Манай улсад стандарт нь байвч амьдралд хэрэгжих нь сул. Мөн стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бодлогод нийцсэн стандартыг журамд тусган хэрэгжилтэд нь анхаарч, үе шаттай ажлууд хийж байна” гэсэн юм.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ