surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Шуурхай: З.Дашдавааг ЦЕГ-ын даргад, Ж.Болдыг БНСУ-д суух Консул, Р.Чингисийг АТГ-ын даргад томилохоор зэхэж байна

Шуурхай: З.Дашдавааг ЦЕГ-ын даргад, Ж.Болдыг БНСУ-д суух Консул, Р.Чингисийг АТГ-ын даргад томилохоор зэхэж байна

Монгол Улсын Засгийн газраас хууль хүчний байгууллагуудын зарим удирдлагуудыг сэлгэн томилохоор яригдаж эхэлжээ. Энэ удаад Ерөнхий сайд О.Оюун-Эрдэнийн санал болгосноор томилдог АТГ, ЦЕГ-ын даргыг өөрчлөх сурагтай байна. Тухайлбал, Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдавааг ЦЕГ-ын даргад, ЦЕГ-ын одоогийн дарга, хошууч генерал Ж.Болдыг БНСУ-д суух Консулаар томилно. Харин АТГ-ын даргаар Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийн нэр явааг эх сурвалж хэлж байна. 

АТГ-ын дарга З.Дашдаваад иргэд ихээхэн ам сайтай байгаа. Тэрбээр авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй хийх тэмцлээ идэвхжүүлж, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай зэрэг томоохон хэргүүдийг илрүүлж, төрийн дээд өндөр албан тушаалтан гэлтгүй холбогдуулан шалгаж буй нь нийгэмд оноо авч чадсан. Гэвч ажил нь жигдэрч, гартаа орсон байхад чөлөөлөх нь хэр цагаа олсон томилгоо юм бол. 

АТГ-ын дарга З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын хувьд 2019, 2020 онд томилогдсон  ажил, үүргээ гүйцэтгээд ердөө хэдхэн жил болж буй нөхөд юм. 

Жагсагчдын хатуу шаардлагын дагуу АТГ-аас Нүүрсний 17 хулгайчийг зарласан. Тэдний дунд УИХ-ын долоон гишүүн байсан бөгөөд тэд бүгд л дуу дуугаа авалцан “Би ч буруугүй. Намайг гүтгэж, гүжирдлээ” хэмээн мэдээлэл хийсэн. Ялангуяа МАН-ын таван гишүүн болох Г.Сэргэлэн, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар нар хулгайд сэрдэгдсэндээ бантав уу, эс бөгөөс үнэхээр л тийм боломжийг олж харав уу. Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг болох хоёр сая төгрөг өгөх хуулийн төслийг УИХ-ын даргад нэгдүгээр сарын 4-нд өргөн барьж, попорсон. Монголын ард түмэн ч баялгийнхаа ашгаас хүртэх нь хэмээн ихээхэн баярлаж, хэсэгтээ л энэ мөнгийг өгөх нь хэмээн горьдлого тээсэн ч өдгөө талаар болов.

Хуулийн төсөл боловсруулж, өргөн барьснаараа бүхий зүйл бүтчихнэ, болно гэсэн үг биш юм. Харин эсрэгээрээ шороонд дарагдан хоцорч ч болзошгүй. Харин дээрх гишүүдийн хувьд цаг үеийнхээ дуулианыг дарах гэж нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шүүрэн авч, ард иргэдээр тохуурхан, сэтгэл санаагаар даажигнасан нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Тэд чадсан, ард түмэн найдсан. Харамсалтай нь, бодитой, тооцоотойгоор асуудлыг тал талаас нь судлахгүйгээр түүхий, биелэх боломжгүй хуулийн төслийг өргөн барьж, шоудах нь дээрх таван гишүүний Нүүрсний хулгайч гэх нэр төрөө далдлах, саармагжуулах гэсэн увайгүй үйлдэл болж харагдаж байна. 

Сүүлийн үед нүүрсний хэрэгт нэр нь холбогдсон Б.Баттөмөр гишүүнийг цагаатгалаа. Тэр ямар ч холбоогүй байжээ гэх мэдээллийг сэвэх болсон. Энэ мэтчилэн нэг нэгээр сугарсаар эцэстээ ард түмний өмнө гарч жүжиглэсэн тэдний шоу зөвхөн цаг хугацаа хожих, иргэдийн сэтгэлийг бага ч болов эргүүлэх ийм л сэдэлтэй байжээ. Тиймээс алийн болгон гишүүдийн тоглоом, наадгай болж явах вэ, бид. 


Үнэндээ ногдол ашиг хэмээн 10 мянган төгрөг л ногдоно. Хоёрын хооронд энэ мөнгийг иргэдэд өгсөн ч яалаа, больсон ч яалаа хэмээн төрийн өндөрлөгүүд мэдэгдсэн. Учир нь, бондынхоо өрийг төлөх учиртай гэдгийг ч учирласан. Тиймдээ ч дээрх таван гишүүнээс ард иргэд ам асууж, иргэдийг юман чинээ бодолгүй том амалж, сэтгэл зүйгээр нь тоглосных нь төлөөх хариуцлагыг нэхье. Тэднийг УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшвэл бойкотлож, хаа явсан газарт нь ногдол ашгаа нэхье. Нэг үгээр, байх суух газаргүй болтол нь амыг нь асууя. Төрийн түшээд монгол түмнийг ингэж л дорд үздэг. Өөрсдөө л нэр төр олж байвал болоо. Харин иргэдийг ганц өдрийн ой санамжтай загас мэт төсөөлдөг. Гэтэл үгүй юм гэдгийг ойлгуулъя. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1