surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг үргэлжлүүлэн хорино

Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг үргэлжлүүлэн хорино

Цагдаагийн байгууллагаас койнтой холбоотой 64 хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох О.Мөнхжинг нар сарын хугацаатай цагдан хориод байгаа юм.

Харин Нийслэлийн прокуророос Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх шүүх хурал товлосон ч тэд шүүгчээс татгалзаж, шүүх хурал хойшлоод байсан. Тэгвэл Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын шүүгчээс татгалзсан хүсэлтийг ШЕЗ хүлээн аваагүй байна. Тиймээс тэдэнд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1