Баянгол дүүргийн Засаг даргын А 35 захирамжаар Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхээр болсон юм. Үнэндээ л бохь, чихэр, тамхи ширхэглэн зарахаас нийслэлийн иргэдэд тэгтлээ өгөөжгүй, дээр нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг, шивтэр шээс ханхалсан ТҮЦ-үүдийг байхгүй болгох нь зүйтэй юм.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабазар уг нь нэг бус хүний биш таалалд нийцсэн шийдвэр гаргасан ч ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон мэдээлэл хийн, Сар шинийн 1-ний өдөр жагсана гэсний төлөө цуцалчихлаа.
ТҮЦ эрхлэгчид “Би төрөөс юу ч гуйгаагүй. Өөрсдөө амьдралаа авч яваа. Бидний ард олон гэр бүл бий” хэмээдэг. Энэ нь ч үнэний ортой. Гэлээ гээд орчноо бохирдуулахаас гадна хүүхэд багачуудад хугацаа дууссан эс бөгөөс эрүүл мэндэд нь хортой элдэв бүтээгдэхүүн худалдаалж, бэлэн гоймон, ундаа зэрэг жижиглэнгийн бараа зардгаас өөрөөр ТҮЦ-ийн ашиг тус нийслэлчүүдэд бага. ТҮЦ-ийг үгүй хийснээр нэгдүгээрт, газар, зам, талбай чөлөөлөлтөд хэрэгтэй. Хоёрдугаарт, бохир заваан орчинд бус тохилог газарт үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж нээгдэнэ. Бизнесээ цэцэглүүлнэ. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга цэлийтэл нээгддэг гэдэг.
Эс бөгөөс тамхи, бохь ширхэглэн, бохир заваан орчинд ТҮЦ ажиллуулсан нэрээр хэдэн жил явах вэ. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын эхлүүлсэн энэхүү шийдвэрийг бусад Засаг дарга нар ч хэрэгжүүлж, өлгөөд авчихмаар санагдана. Тэгээд ч нэг хэсэг бус нийтийн эрх ашиг нэгдүгээрт шүү дээ. Бас жагсана, цуглана гэсний зоргоор гаргасан шийдвэрээ цуцлаад байвал энэ хотод дэг журам, хүнсний аюулгүй байдал, бусдын эрүүл мэнд бүгд хамт арчигдана гэсэн үг юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй