Авлигатай тэмцэх газар Нүүрсний хулгайчдыг зарлан тэдний дунд МАН-ын тодотголтой таван УИХ-ын гишүүн байв. Тэд ч ямар ч холбогдолгүйгээ мэдэгдэж байсан ч эхнээсээ буруугүй нь тогтоогдож, АТГ ацан шалаанд оров. Тухайлбал, АТГ –ын Мөрдөн шалгах хэлтсээс хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд илгээсэн албан бичигтээ “Иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр танд эрүүгийн хэрэг нээн шалгасан ч мөрдөн байцаалтын шатанд үгүйсгэгдсэн тул яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн байна.
Хүний алдар нэр, өөрт болон ар гэр, ах дүү нарт нь ирж буй сэтгэл зүйн дарамт энэ бүхэн АТГ-т огтхон хамааралгүй болчихжээ. Монгол Улс даяар Нүүрсний 17 хулгайчийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн гэж зарлачихаад араас нь алга дарам цаас илгээчихээр болчих юм гэнэ. Хэнийг ч болов иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр шууд эрүүгийн хэрэг нээгээд шалгачихдаг. Нийгэмд дуулиантайгаар зарладаг. АТГ зарласан гишүүдийн нэг болох Б.Баттөмөр мөн л ямар ч холбогдолгүй нь тогтоогдсон. Ямартай ч, нүүрсний хэрэгт холбогдсон МАН-ын таван гишүүний хоёр нь ийнхүү буруугүй нь нотлогдлоо.
Хуулийг хэрэгжүүлдэг гэх Авлигатай тэмцэх газар хууль бус энэ мэт үйлдлээ хэзээ зогсоох вэ. Үнэндээ, өөрсдийг нь ингэж нийгэм даяар хулгайчаар нь дуудан зарласан бол хууль, шүүхээр далайлган явж өгнө. Тиймээс УИХ-ын гишүүд болон энэ мэт хохирсон олон хүн иргэнийхээ хувиар ХЭҮК-т гомдол гарган нэр төрөө сэргээн, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Ашгүй, хэргээс мултарлаа, нэр цэвэр үлдлээ гэж орхиж явсаар өнөөдөр хэнийг ч дэвслэхэд ойрхон нөхцөл байдалд бид хүргэчихжээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ