Ажиллах хүчний судалгааны 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ажиллах хүчний 1.2 (94.7%) сая нь ажиллагчид байна.
Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 31.1 (2.8%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 33.2 (2.8%) мянгаар буурсан байна. Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 888.2 мянга буюу 42.1% нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 43.4 (4.9%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч аж.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын
- 43.4 мянга (36.8%) нь боломжит ажиллах хүч,
- 64.6 мянга (54.8%) нь ажилгүй хүн,
- 9.9 мянга (8.4%) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 33.3 (22%) мянгаар, өмнөх улирлаас 5.6 (4.5%) мянган хүнээр буурчээ.
Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 34.8 (35%) мянгаар, өмнөх улирлаас 3.5 (5.2%) мянгаар буурсан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулан харвал:
- 20-24, 30-34, 40-44 насны бүлэгт 5.5-6.8 мянгаар,
- 25-29, 35-39, 45-49 насны бүлэгт 3-4.3 мянгаар буурсан аж.
Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 1,700-гаар (3.8%)-аар буурч, өмнөх улирлаас 2,000 (4.9%)-аар өссөн байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс буурахад 25-29, 40-49 насны бүлэгт 1,500-1,600-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ