Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө.
Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, энэ оны нэгдүгээр сарын 06-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн дагуу Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгыг явуулж дүнг нэгтгэн, тайлан ирүүлсэнд тулгуурлан Зөвлөлдөх зөвлөлөөс Зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг бид 22 асуулт тус бүрээр, санал асуулгын дүнгийн тоон үзүүлэлтэд тулгуурлан боловсруулсан хэмээн танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг хүлээн аваад, зөвлөлдөх санал асуулгын тухай олон нийт, иргэний нийгмийн болон улс төрийн байгууллагын төлөөллүүдээс маш олон сэтгэгдэл, талархал ирж байгааг дурдан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд баяр хүргэлээ. Тэрбээр, энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаар монголчууд нэгэн танхимд цуглаж чадлаа. Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо гэж иргэд сэтгэгдлээ хэлж байна. Амьдрал олон өнгөтэй, баялаг байдаг. Зөвлөлдөх санал асуулга, хоёр дахь шатны санал асуулгын хүрээнд зохион байгуулсан Зөвлөлдөх уулзалтад тэрхүү олон өнгө, баялгийг нэгэн дор хуралдуулж, монгол оюун ухаанаар, ардын язгуур ухаанаар улс оронд тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь зөвлөж хэлэлцсэн болохоор зөв, сайн үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байна. Ашиг сонирхлоороо нэгдсэн хүмүүс хэчнээн мянгуулаа цуглаж хуралдсан ч тэндээс нэг талын хүсэл, бодол л гарна. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг нь уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа гэсэн юм.
Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг цаашид эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгах талаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, энэ оны гуравдугаар сарын 07-ны дотор санал оруулж ирэхийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс хүслээ.
Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагааныхаа буюу зөвлөлдөх санал асуулгын явц, үр дүнг нэгтгэн дүгнэсэн дэлгэрэнгүй тайланг Сар шинийн баярын дараа хүлээлгэн өгөх юм. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхөд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бүгд оролцсон юм. Тэд зөвлөлдөх санал асуулгын хугацаанд хэрхэн ажилласан, ямар ололт, дутагдал ажиглагдсан болон цаашид хэрхэн зохион байгуулах зэрэг олон асуудлаар санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн