Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын багийг хоёрдугаар сарын 8-нд илгээсэн. Тус багийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусч өчигдөр буюу хоёрдугаар сарын арвандолооны өдөр дуусч байгаа юм. Гамшгийн голомтод ажилласан манай улсын аврах багийнхан нийт 649 иргэнд буюу 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэйд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Мөн найман иргэнийг нуранги дороос эсэн мэнд гаргасан бол 19 хүний цогцсыг гарган холбогдох газарт нь хүлээлгэн өгсөн байна.
Турк, Сири улсад амиа алдагсдын тоо 41 мянга даваад байгаа юм. Турк улсын Хатай хотын орон байргүй болсон иргэдэд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмнээс илгээсэн тусламжийн гэрийг хүлээлгэн өгсөн. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш “Манай улсын зүүн, зүүн өмнөд мужид газар хүчтэй хөдөлсний улмаас 13 сая орчим хүнтэй бүсэд олон барилга байшин нурж сүйдэн, 40 мянган гаруй хүний амь эрсэдсэн. Эх оронд минь гарз хохирол учирсан энэ хүнд хэцүү цаг үед монгол ахан дүүс бидний уй гашуу, зовлонг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэн, тусалж дэмжиж байгаад гүн талархал илэрхийлье. Мөн учирсан гамшгийг богино хугацаанд даван туулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлье” хэмээлээ.
Амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Япон, Польш, ОХУ болон бусад олон улсаас аврах баг илгээгээд байгаа юм. Манай улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу таван тонн махан нөөш, нэг тонн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг эхний удаа илгээсэн юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй