surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр Ш.Лхачинжав, Л.Мөнхбаатар, С.Энхболд нарыг шагналаа

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр Ш.Лхачинжав, Л.Мөнхбаатар, С.Энхболд нарыг шагналаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж асан Ш.Лхачинжав, Барилга, хот байгуулалтын сайд асан Л.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарыг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Тодруулбал, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэдлэг, оюун, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж үр дүнтэй ажилласныг өндрөөр үнэлж Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнаж, гэрчилгээ олгосон аж. 

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1