Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Султан Аль-Мурайхи-тай хоёрдугаар сарын 21-ний өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.
Итгэмжлэх жуух бичгийн хувийг барьсны дараа Төрийн сайд Султан Аль-Мурайхи Элчин сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, хоёр орны улс төрийн найрсаг сайн харилцаанд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр зорьж ажиллахаа мэдэгдэв. Энэ хүрээнд 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц үйл ажиллагааг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаад, энэ ажлыг амжилттай зохион байгуулахад Гадаад хэргийн яам дэмжихийг хүсэв. Түүнчлэн, хоёр орны хооронд агаарын харилцааны болон иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг эцэслэсэн бөгөөд манай талаас хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулж, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлэх сонирхолтойг илэрхийлжээ.
Төрийн сайд Султан Аль-Мурайхи Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгийн хувиа барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай ажилд орж байгаад баяр хүргээд, Катар Улсын Гадаад хэргийн яам Элчин сайдад үүргээ гүйцэтгэхэд бүх талаар дэмжихээ нотлов. Мөн, тэрбээр Катар Улс Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгдгийг онцлон, энэ харилцааг эдийн засаг, худалдаа, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх Элчин сайдын санаачлагыг дэмжих, Катар Улсад зохион байгуулах Монголын өдрүүд үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах бүх талаар хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ