Дэлхий даяарх сүүн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үнээний сүүгээр үйлдвэрлэдэг. Харин монголчууд гүүний сүү буюу айргийг их хэмжээгээр хэрэглэдэг тухай “Scientific American” цахим хуудас онцолжээ.
Айраг исгэх арга 2019 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад багтсан байдаг. Үүнээс хойш Японы эрдэмтэн Моринага судалгаагаа эхлүүлжээ. Тэрбээр “GPS”-ээр гүүний хөдөлгөөнийг хянаж, ундааны химийн агууламжийг судалсан байна. Монголд ган гачиг, зуд турхан үргэлжилж, малын тоо толгой олноор хоргодсоны дараа буюу 2003 онд Моринага Монголд иржээ. Улмаар айргаараа алдартай Булган аймагт Монголын уур амьсгалын судалгаагаа хийж эхэлсэн аж. Судалгааны дүнд айрагийг цусны даралт хэвийн болгох үйлчилгээтэйг тогтоосон. Мөн нян, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй альбумин уургаар нэн баялаг болохыг тогтоожээ. Моринагагийн баг одоогоор айрагны пробиотик шинж чанарыг судалж байна.
Байгальд сөрөг нөлөө багатай багаж хэрэгсэл ашиглан нэг л айлаас таван тонн айраг үйлдвэрлэгдэж гарч байгаа нь Моринагад гүн сэтгэгдэл төрүүлсэн аж.
Моринага цаг уурын судалгаагаа айрагтай холбох нь эхэн үедээ бага зэрэг хүндрэлтэй байжээ. Гэхдээ айраг исгэх үйл явц, адууны эрүүл мэнд зэрэг нь уур амьсгалтай салшгүй холбоотой гэж үзсэн. Улмаар 21 аймгийн 329 сум дахь цаг уурчидтай холбогдож, тэдэнд санал асуулга илгээжээ. Мөн нутгийн малчидтай холбогдсоны дүнд түүний багийнхан 2000 гаруй хариулт цуглуулж чадсан юм. Энэ ажил цаг хугацаа их шаардсан ч үнэхээр үр дүнтэй байсан аж.
Судалгааны дүнгээр айраг үйлдвэрлэлд бүс нутгийн ялгаа их байдгийг тодорхой болгосон. Бэлчээрийн тал газар элбэг, адуу олонтой төвийн бүсийн малчид айраг үйлдвэрлэхэд илүү их оролцдог бол зүүн бүсийнхэн харьцангуй оролцоо багатай байна. Зүүн бүсд адууны тоо толгой их байгаа ч айраг багатай байна. Энэ нь тус бүс нутагт адууг хурдан морины зориулалтаар үржүүлдэгтэй холбоотой гэжээ.
Эх сурвалж: SCIENTIFIC AMERICAN
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ