УБТЗ хилээр орж ирсэн түлш шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч, уг ажлыг хил гаалийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа байна. ОХУ-аас орж ирсэн нефтийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийх, галт тэрэг найруулах ажиллагаатай холбоотойгоор дунджаар 6.28 цаг зогсох ёстой бол энэ технологит ажлыг 4-5 цагийн дотор амжуулж байгаа аж.
Мөн Сүхбаатараас Толгойт өртөө хүртэл 36 цагийн дотор хүрэх ачааг 24 цагийн дотор Толгойт өртөөнд хүргэх ажлыг зохион байгуулжээ.
2023 оны 1 дүгээр сард ОХУ-аас АИ-92 бензин 712 вагон 46,280 тонн, дизелийн түлш 1,719 вагон 111,735 тонн, бусад 174 вагон 11,310 тонн, нийт 2,605 вагон 169,325 тонныг хүлээн авч тээвэрлэжээ. Харин 2 дугаар сард АИ-92 бензин 651 вагон 42,315 тонн, дизелийн түлш 904 вагон 58,760 тонн, бусад 246 вагон 15,990 тонн, нийт 1,801 вагон 117,065 тонн хүлээн авч шуурхай тээвэрлэсэн байна.
Мөн БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сард дизелийн түлш 116 вагон 7540 тонн, 2 дугаар сард дизелийн түлш 88 вагон 5720 тонн, бусад 150 вагон 9750 тонн тус тус хүлээн авч тээвэрлэжээ.
Энэ оны эхний 2 сарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас 544 вагон 35,360 тонн, БНХАУ-аас 146 вагон 9,490 тонн нефтийн бүтээгдэхүүн тус тус илүү тээвэрлэсэн гэдгийг "УБТЗ" ХНН мэдээллээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй