Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хоёрдугаар сарын 23-нд ирсэн Халимаг иргэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр саатуулагдсан талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа өчигдөр бичсэн.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал: "Бид мэдээлэл өгөх боломжгүй. Энэ талаарх нарийн мэдээлэл байхгүй. Үүнийг Гадаадын Иргэн Харьяатын Газраас тодруулсан нь зүйтэй байх" хэмээв.
Гадаадын Иргэн Харьяатын Газраас "Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг нь Хил Хамгаалах Ерөнхий Газарт хамаарагддаг. Энэ нь виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудал биш учраас мэдээлэл ирээгүй" гэв.
Хил Хамгаалах Ерөнхий Газар: "Алматы-Улаанбаатар чиглэлийн "Хүннү Эйр" компанийн онгоцоор хоёрдугаар сарын 23-нд ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Тухайн иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа нь хоёрдугаар сарын 22-ны өдөр дууссан байсан.
Хүчин төгөлдөр бус бичиг баримтаар улсын хил нэвтрүүлэх боломжгүй. Монгол Улсын хууль тогтоомжоор хүчин төгөлдөр бичиг баримттайгаар улсын хилээр шалгаж, нэвтрүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл тухайн иргэний бичиг баримт нь хүчин төгөлдөр бус байсан учраас хил дээр саатуулсан. Түүнийг буцаах ёстой.
Одоогоор тухайн зорчигч хилийн дамжин өнгөрөх, түр байрлах байранд түр хугацаагаар саатуулагдсан. Тухайн иргэнийг буцаах гэхээр өөрөө буцахгүй гэж эсэргүүцэл үзүүлээд байгаа. Мөн "Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын есдүгээр хавсралтын 5.9 дэх заалтад, хэрэв бичиг баримтын зөрчилтэй зорчигчийг тээвэрлээд ирсэн бол тухайн зорчигчийг харгалзан хамгаалах зардлыг хариуцан буцаах үүргийг нь тухайн компани хүлээнэ" хэмээх заалттай.
Дээрх заалтын дагуу "Хүннү Эйр" компани харгалзах, халамжлах зардлаа хариуцна гэсэн үг. Мөн буцаах үүргийг нь хүлээнэ. Хүчин төгөлдөр бус бичиг баримттай байгаа учраас хилээр нэвтрүүлэхгүй байгаа юм. Түүнээс биш өөр ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй. Зөвхөн хүчин төгөлдөр бичиг баримтыг үндэслэж хилээр нэвтрүүлнэ.
Одоогоор хил дээр ирээд тав хонож байна. Тухайн иргэнийг буцаах гэхээр өөрөө буцахгүй гэж эсэргүүцэл үзүүлээд байгаа. Хүчээр суулгаж явуулах гэхээр "Хүннү Эйр"-ийнхэн нислэгийн аюулгүй байдалд саад учруулж болзошгүй эрсдэл байна хэмээн суулгахгүй байгаа юм билээ. Нисэж байх үед асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс энд хүлээгдэж байна.
Холбогдох байгууллагуудад ямар мэдээлэл очсон, ямар хүсэлт тавьсан талаарх мэдээлэл бидэнд байхгүй. Одоо хил дээр саатуулагдсан байгаа гэсэн үг.
Бичиг баримтынхаа хугацааг анзаарахгүй хил дээр саатуулагддаг тохиолдол олон бий. Хүчин төгөлдөр бичиг баримтаар улсын хилээр шалгаж нэвтрүүлэх үүрэгтэй. Аль ч улсын хилийн шалган нэвтрүүлэх алба ийм журамтай" хэмээн хариуллаа.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ