Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Хавирга-Архашаат боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өчигдөр нээгдэж хэвийн горимд шилжлээ.
Энэ өдөр боомтоор Монголын талаас нэг тээврийн хэрэгслээр 37 зорчигч, Хятадын талаас мөн нэг тээврийн хэрэгслээр 12 зорчигч харилцан зорчив. Нүүрс тээврийн том оврын 10 автомашин нэвтэрсэн байна.
БНХАУ руу зорчих иргэд Автотээврийн газарт автобусны тасалбар бичүүлж, PCR шинжилгээний сөрөг хариутай хилээр нэвтэрнэ.
Хувийн автомашинаар зорчих боломжгүй. Харин 8-аас дээш хүний суудалтай автомашинаар өдөрт 120-оос ихгүй хүнийг зорчуулах аж.
Боомтын үйл ажиллагаа коронавируст халдварын цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс зогссон байв. Хоёр улсын хэлэлцээрийн дагуу гурван жилийн дараа ийнхүү иргэдийг нэвтрүүлж эхэллээ. Уг боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнээр Монгол, Хятадын харилцаа холбоо сайжирч эдийн засгаа тэлэх олон боломжууд бүрдэж байна.
БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Хавирга-Архашаат боомт нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрладаг. Анх 1992 оны долдугаар сарын 1-нд нээгдэж, 2004 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаагаа явуулж өдөрт дунджаар 500-700 хүн хоёр улсын хооронд зорчиж, экспортыг нэмэгдүүлдэг Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох өндөр ач холбогдолтой боомт юм.
Боомтын дэд бүтцийг хөгжүүлж, боомтын хөгжлийн төлөвлөгөөг “Өрнөл проект” ХХК гүйцэтгэн ажиллаж байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ