Хөгжлийн Банкны хэрэгт яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэл өглөө.
Т.Доржханд: "Монгол Улсын хувьд бар жил хатуу болж өнгөрлөө. Өдгөө маш олон хэргийн асуудал яригдаж байна. Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд зохион байгуулсан.
Ингэхдээ бид иргэдэд бүх мэдээллийг нээлттэй ил тод хүргэсэн юм. Харамсалтай нь үр дүн буруу гарах вий гэдэг болгоомжлол байгаа учраас бид ийнхүү мэдээлэл өгч байна.
Тодруулбал, Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хурал маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хянан шалгах анхан шатны шүүхэд болно.
Энэхүү шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэжээ.
Яллагдагчаар татагдсан зарим гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч нь хүсэлт гаргаснаар хаалттай хуралдах шийдвэрт хүрчээ. Өмгөөлөгчид "Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх нь яллагдагчийн эрхийн асуудал учир шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч" гэж хүсэлт гаргасан байна.
Хүсэлтийг нь шүүх хүлээн авч, хаалттай хэлэлцэхээр болсон.
Бид шүүхийн хаалттай хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй. Үнэхээр эмзэг мэдээлэл байгаа бол түүнийг хэсэгчилсэн байдлаар хаалттай явуулах боломж нь хуульд бий.
Энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдсон. Хэрвээ шүүх хурал хаалттай болох юм бол ял завших вий гэсэн хардлага байна" гэсэн юм.
Сонсголд танилцуулсан нийт мэдээллийн 90 хувь нь шинэ мэдээлэл байжээ. Тодруулбал, маш олон улс төрийн нөлөө бүхий этгээдүүд, УИХ-ын өмнөх болон одоогийн гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн харилцаа холбоо бүхий компаниуд баримтаар нотлогдсон.
Үргэлжлүүлэн, "Энэ хоёр тэрбум бол төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгө бөгөөд татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ чанаргүй болгон цааш дамжуулж, зориулалтын бусаар ашигласан хэргийг УИХ-ын түвшинд баталсан.
Улмаар шүүх рүү шилжүүлсэн ч хаалттай байдлаар эцэслэн шийдэх гэж байгаа нь буруу.
Бид гурван сая гүйлгээг нягталж, улсын бүртгэл дээр зургаан сарын турш ажиллан зээлдэгчдийн харилцаа хамаарлыг гаргаж ирсэн байдаг.
Түүнчлэн улсын төсвөөс 100 сая төгрөгийн зарцуулалт хийж, хянан шалгах түр хорооны хурлыг амжилттай зохион байгуулсан. Энэ нь иргэдэд нээлттэй мэдээлэлтэй байх зорилго агуулсан юм.
Тиймээс ХҮН намын хуулийн багийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах шаардлагатай гэж үзэж байна" хэмээв.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ