Нээлттэй хувьцаат компаниуд, даатгагч, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос шинэчлэн баталсан “Компанийн засаглалын кодекс"-ийг дагаж мөрдөж буй. Энэ дагуу нийт 116 компанийн кодексийн хэрэгжилтийн тайланг Санхүүгийн зохицуулах хороо хянахын зэрэгцээ давтан үнэлгээг хийхэд зохицуулалттай салбаруудад кодексийн хэрэгжилтийн үнэлгээ өнгөрсөн оны эцэст дунджаар 16.4 хувиар өссөн байсан.
Мөн энэ оны эхээр Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулаад тайлангийн хариугаар хугацаатай үүрэг даалгавар өгч эхлээд байна. Түүнчлэн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж улмаар ирэх тавдугаар сард давтан үнэлгээг хийх юм. Ингэснээр компанийн засаглалын чанар буюу кодексийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнд суурилсан компанийн засаглалын зэрэглэл тогтоох ажил зохицуулалтын салбаруудад бүрэн хэрэгжинэ.
“Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг аргачлалын дагуу үнэлэх, нэгдсэн тайлан гаргаж, салбар тус бүрийн засаглалын зэрэглэлийг тогтоох нь компанийн засаглалын тухайн үеийн нөхцөл байдал, эрсдэл, чиг хандлагыг тодорхойлон зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь шаардагддаг чанарын үзүүлэлтийг бий болгох ач холбогдолтой. Ийм ч учраас Санхүүгийн зохицуулах хороо “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүн, судалгаанд тогтмол дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ мэдээллийг олон нийтэд тогтмол түгээдэг.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн