2020 онд АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн шилдэг тамирчин Кобе Брайант 13 настай охины хамт нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан. Тухайн үед ослын газарт ажилласан аврагчид хохирогчдын цогцсын гэрэл зургийг хамааралгүй хүмүүсийн дунд тараасан нь мэргэжлийн ёс зүйн хувьд ноцтой алдаа болж байсан.
Талийгаачийн гэр бүлийн зүгээс сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар ийм алдаа гаргасан Лос-Анжелесын засаг захиргааг шүүхэд өгсөн. Улмаар өчигдөр тэд энэ асуудлаар тохиролцоонд хүрч, орон нутгийн захиргаа Кобе Брайантын гэр бүлд нийтдээ $28.5 саяыг төлөхөөр болжээ.
Тохиролцооны дагуу талийгаачийн бэлэвсэн эхнэр Ванесса Брайант болон гурван охин нь дахин энэ асуудлаар маргаан үүсгэхгүй, хэргийг бүрмөсөн хаахаар болсон байна.
“Бүдүүлэг үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага тооцох хатагтай Брайантын тэмцэл өнөөдөр амжилттай өндөрлөж байна. Тэрбээр талийгаач нөхөр, охиныхоо төлөө, үүнтэй ижил төстэй шалтгаанаар зовж шаналсан бусад хүмүүсийн төлөө тэмцсэн юм” гэж тэдний гэр бүлийн өмгөөлөгч Луис Ли мэдэгджээ.
Лос-Анжелесын талыг өмгөөлсөн Мира Хашмол маргаан шударга шийдэгдсэнийг мэдэгдээд “Хатагтай Брайант болон түүний охидын сэтгэл санааны шарх цаашдаа бүрэн эдгэрнэ гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.
Тухайн үед аврагчид ажил үүргийн шаардлагаар цогцсуудын болон нисдэг тэрэгний үлдэгдлийн зургийг авсан гэж өмгөөлөгч Хашмолл шүүхэд тайлбарлаж байжээ.
Харин гомдол гаргагч тал үүнийг зөвхөн сониуч зангаар бусдын анхаарлыг татаж, дуулиан дэгдээх зорилготой үйлдэл гэж үзсэн байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ