Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 50 орчим мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьн ажиллаж байна.
Тус асуудлаар нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 17 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 87 хүнийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн 33 хэргийг шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ.
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 17 хэрэгт улс төрд нөлөө бүхий 9, нийтийн албан тушаалтан 49, хувиараа нүүрс тээвэрлэгч 8, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 36, гадаад улсын гурван иргэн байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 7 иргэн байна.
Нийслэлийн прокурорын газраас дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 36 хүнд холбогдох 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Одоо прокурорт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн 24 хүнд холбогдох нэг хэрэг хянагдаж байгаа байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос орон байранд нэгжлэг хийх 76, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах 19, мэдээлэл баримт бичиг гаргуулах 27, эд зүйл хураан авах 3, нийт 125 зөвшөөрлийг мөрдөгчид олгожээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн