Хотын ерөнхий менежер М.Баяраа: "Улаанбаатар хотын зүгээс нөөцийн махыг борлуулах цэгүүдийг тодорхой болгож, худалдаалах үүрэг хүлээсэн.
Гуравдугаар сарын 15-наас 450 гаруй цэгээр нөөцийн махыг худалдаална. Ямар дэлгүүрт зарах саналаа нэгтгэж байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийслэлээс 16,243 малыг гаргасан байгаа. Нийслэлээс мал гаргах ажил өнөөдөр дуусна. Ирэх жилээс хотод орж ирсэн малыг хэрхэх талаарх журмыг батална. Одоогоор журмын төсөлд санал авч байна.
2016 онд нийслэлийн ойролцоо мал маллаж буй айлуудын шүлхий өвчин гарч байсан. Энэ байдлыг дахин үүсгэхгүйн тулд энэ ажлыг хийж байна. Улаанбаатар хотод малын халдварт өвчин бүртгэгдээгүй.
Харин нийслэлийн ойролцоох зарим аймагт малын халдварт мялзан өвчин гарсан мэдээлэл байна.
Золбин нохой, муурыг уламжлалт аргаар устгах ажил энэ жилдээ үргэлжилнэ. Унтуулах аргаар устгах ажлыг хийнэ. Галт зэвсгээр нохойтой тэмцэхгүй. Улаанбаатарт 300-350 золбин нохой бий гэсэн мэдээллийг ЗӨСҮТ-өөс өгсөн.
ААН-үүд ойр орчмын 50 метрийн талбайг цэвэрлээд сурчих хэрэгтэй. Цэвэрлэх талбайн зураглалтай болно. Ингэснээр байгууллагууд орчноо цэвэрлэхэд дөхөмтэй" гэв.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй