Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт гуравдугаар сарын 2-3-нд болж байна. Тус чуулга уулзалтын сайд нарын түвшний дугуй ширээний уулзалтаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн.
Тодруулбал, Б.Чойжилсүрэн: “2019 оноос Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Энэ гурван жилийн туршлагаас цаашид илүү сайжруулах шаардлага үүссэн. Тиймээс хатуу түлшиндээ хоёр өөрчлөлт хийхээр судалж байна.
Эхний ээлжид сайжруулсан шахмал түлшин дээр хэрэглэж байгаа мидлингийн оронд "Эрдэнэс Тавантолгой" ХХК дээр байгаа эрчим хүчний нүүрсийг баяжуулаад гаргах туршилт хийнэ. Туршилтыг 2023 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод эхлүүлнэ.
Дараа нь 2023 оны арванхоёрдугаар сар, 2024 оны нэгдүгээр сард хагас коксожсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бэлтгэл ажил хийгдээд явж байна.
Энэ хоёр туршилт амжилттай болбол 2024-2025 оны галлагааны улиралд бүрэн шилжилт хийх бололцоо байна. Энэ тохиолдолд Улаанбаатар хотын агаарын чанарын үнэлгээ одоо байгаа хэмжээнээсээ 40 орчим хувиар буурах урьдчилсан хүлээлт байна.
Мөн энэ галлагааны улирал буюу 2023 оны намраас 2024 оны хавар болтол Улаанбаатар хотын 10,800 айлыг шөнийн цахилгаан эрчим хүчээр халаах бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээв.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ