Инвескор Санхүүгийн Байгууллага нь олон улсын (ОУ) хөгжлийн санхүүгийн байгууллага болох Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-аас 5.0 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн урт хугацаат зээлийн санхүүжилт авах гэрээг байгууллаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслол Инвескор Санхүүгийн Байгууллагын төв байранд зохион байгуулагдаж, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Анхболд, ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нар гэрээг үзэглэснээр хоёр байгууллагын хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Уг урт хугацаат зээл нь Инвескор Санхүүгийн Байгууллагын ЕСБХБ-наас татаж буй анхны санхүүжилт бөгөөд ЕСБХБ-ны Санхүүгийн Зуучлагч Байгууллагууд хөтөлбөрийн ("FIF") хүрээнд олгогдох барьцаагүй, тэргүүн ээлжид төлөгдөх (unsecured senior loan) хэлцэл юм. Энэ нь ОУ-ын хөрөнгө оруулагч нар Инвескор Санхүүгийн Байгууллагын өсөлт амжилт, зах зээлийн тэлэлт, санхүүгийн тогтвортой байдал, компанийн засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлж буйн нэг илрэл болж байна.
ЕСБХБ-аас авч буй энэхүү санхүүжилт нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болох жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах бөгөөд харилцагчдын санхүүгийн хэрэгцээг ханган бизнесийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн өсөлтөд эерэг хувь нэмэр оруулах болно.
Инвескор Санхүүгийн Байгууллага нь 2016 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын банк бус санхүүгийн салбарт өөрчлөлт авчирсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, сайн засаглалыг хэрэгжүүлэн салбартаа тэргүүлэгч болсон бөгөөд Монгол улс төдийгүй Төв Азийн орнуудын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Инвескор Санхүүгийн Байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Анхболд: “Бид энэхүү санхүүжилтийн гэрээг үзэглэж буйдаа баяртай байна. Валютын хомсдолтой энэ үед шинээр валютын эх үүсвэр оруулж ирж, санхүүжилт дутагдалтай байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахад энэхүү зээлийн санхүүжилт нь өндөр ач холбогдолтой юм. Инвескор Санхүүгийн Байгууллага Монгол улсад төдийгүй Төв Азийн зах зээлд жижиг дунд бизнесүүдийг дэмжин ажиллаж байгаа нь ЕСБХБ-ны зорилго, алсын хараатай нийцэж байгаа юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашдаа улам өргөжин тэлж, урт хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.” гэсэн бол,
ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач: “Бид өнөөдөр урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсандаа маш их баяртай байна. Хоёр байгууллагын итгэлцэлд суурилан та бүхнийг ЕСБХБ-ны гэр бүлд халуун дотноор нэгтгэж байгаа бөгөөд үүний илрэл болгон санхүүжилтийн гэрээг үзэглэлээ. ЕСБХБ-ны хувийн хэвшил, эмэгтэй бизнес эрхлэгчид, бичил жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжих, алслагдсан бүс нутгийн иргэдэд хүрч үйлчлэх чиг үүрэгт бүрэн нийцсэн үйлчилгээ санал болгож, эдгээр чиглэлд илүү анхааран ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн та бүхэнд талархаж байна. Бидний олгож буй санхүүжилт нь Монгол Улсын эдийн засаг, жижиг дунд бизнесүүдэд эерэг үр дүн авч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Зөвхөн Монгол улсад биш, Төв Азийн зах зээл рүү тэлэх та бүхний баримталж буй бодлого, зорилтууд тэдгээр улс орнуудад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бидэнд маш сонирхолтой байгаа тул та бүхнийг дэмжихдээ туйлын баяртай байх болно.” хэмээсэн аж.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна