Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл өглөө.
Б.Бат-Эрдэнэ: "Монгол зочлох жилтэй холбоотой танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ. Өчигдрийн байдлаар манай улсад 53,000 жуулчин ирсэн байна. Жуулчин хүлээж авах ажлын тухайд Соёлын яам, ГХЯ, Боомтын сайд нар байнгын хамтарч ажиллаж байгаа.
Гуравдугаар сард 40,000 жуулчин хүлээж авах зорилттой. Энэ сарын эхний зургаан өдрийн байдлаар 10,000 жуулчин ирсэн тоон мэдээлэл байна.
Жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонг өөрчлөх асуудлыг хөндөж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Нүхэн жорлонг өөрчилнө. Аймаг, улс 100 жилийн ойгоо тэмдэглээд явж байгаа энэ үед хэдий болтол нүхэн жорлонтой байх вэ гэдэгт анхаарлын тэмдэг тавьсан.
Шинэ нисэх буудлын хувьд нэг цагийн урсгалд 610 зорчигч тээвэрлэх боломж, даацтай гэх тооцоолол бий.
Тавдугаар сараас жуулчны хөдөлгөөн нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангахаар Японы ЭСЯ болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна.
БНСУ-ын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. БНХАУ-ын иргэд хэрэглэдэг WeChatаар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.
Хөшигийн хөндийн нисэх буудлаас Улаанбаатар хот руу байнгын нийтийн тээврийн автобус явуулна. UBUS компани автобуснууд гаргах, нийтийн тээврийн компаниудаас нэмэлт автобусыг явуулах талаар ярьж байна.
Жуулчны аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлт, цар тахалтай холбоотой мэдээллийг хүргэх түрээсийн сим картыг гаргасан.
Монгол, ОХУ-ын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ жил 250,000 орос жуулчин хүлээж авна.
“Жэжү эйр”, "T'way Air" хоёр авиа компани дөрөвдүгээр сарын 15-наас нислэг үйлдэх асуудлыг ярилцаж байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас нислэг үйлдсэн уг компани Сөүл-Улаанбаатар-Сөүл-ийн чиглэлд хоёр талдаа нэг сая төгрөг хүрэхгүй үнээр нислэг үйлдсэн.
Гуравдугаар сарын сүүлчээр "Аэро Монголиа" компани БНСУ руу нислэг үйлдэхээр төлөвлөсөн.
Зургаадугаар сараас "Japan Airlines" компани Монгол Улс руу нислэг үйлдэхээ нотолсон.
Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлдэхээр болж байгаа.
Кувейт болон Катар улс руу шууд нислэг үйлдэх гэрээг батлахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Кувейт улсад ажиллаж байна.
БНХАУ-ын талаас "Air China" компаниас гадна бусад хотуудаас авиа компаниуд нислэг үйлдэхээр төлөвлөгдөж байгааг дуулгая.
Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн байна" гэв.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна