Ерөнхийн сайд Л.Оюун-эрдэнэ ээлжит шүглээ “Шувуу” ажиллагаа нэрт рецедив үйл хэрэг илрүүлэхээр үлээлээ. Эл ажиллагааны хүрээнд Засгийн газрын овоо хараанд өртөж, интерполоор эрэн сурвалжлагдаж буй эрхмүүд ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа вэ?
Ерөнхий сайд асан Ч.САЙХАНБИЛЭГ:
"Оюутолгой" төсөл, мөн далд уурхайн санхүүжилтийн гэрээтэй холботойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ 2018 оны гуравдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд сарын дараа сэжигтнээр татан баривчилж байв. Улмаар тавдугаар сард шүүхийн шийдвэрээр сулласны дараа тэрбээр наймдугаар сард биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьж, тэндээсээ АНУ руу явснаас хойш эргэж ирээгүй юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 оны тавдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ "Оюутолгой" төслийн далд уурхайг хөдөлгөх асуудлыг шийдсэн байдаг. Энэ талаараа тэрбээр “Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурнаар Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийн үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү зэрэг эдийн засгийн үнэлгээ өсч байна. Сүүлийн хоёр жил гацсан, хорин сар царцсан энэ төсөл хөдөллөө. Засгийн газар ийм бодит үр дүнгийн төлөө ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцэх үр дүн” хэмээн тодотгож байсан удаатай.
Гэвч МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа энэхүү далд уурхайн төсөлд шалгалт хийгээд, “Монголд ашиггүй гэрээ байгуулсан” хэмээн мэдэгдэж, хуулийн байгууллагад хандсанаар эдүгээ тав дахь жилдээ “Шувуу” ажиллагаагаар гадаад орноос албадан авч ирэх болж байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.БАДАМЖУНАЙ:
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхлэнгүүт хилийн дээс алхан, гадаадыг зорьсон албан тушаалтан бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай юм. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөнгө угаасан зэрэг хэрэгт холбогдуулан АТГ шалгаж байгаа юм.
АТГ-аас 2018 оны арванхоёрдугаар сард хэвлэлийн хурал зарлан, мэдээлэл хийх үед сэтгүүлчид “Сайд асан Т.Бадамжунай хилээр гарсан гэдэг мэдээлэл байна. Танайд ямар хэргээр шалгагдаж байсан бэ” гэж тодруулахад “Энэ хүн хилээр гарч зугтаагүй, 60 тэрбумын хэрэгт холбогдолгүй” гэсэн тайлбар хийж байв.
Сайд асан Т.Бадамжунай эдүгээ Филиппин улсад амьдарч байгаа гэх мэдээллийг хэвлэлүүд бичих болсон.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.УДААНЖАРГАЛ:
Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал АТГ-т шалгагдах болонгуут БНСУ-ыг зорьсон байдаг. Хуулийн байгууллагад танил тал нь байсан уу, аль эсвэл зөн совингоороо хэрэг бишдэж, нүүрсний хэрэг илрэх нь гэсэн хар төрсөн үү, нүүрсний гэх том хэрэг мандаж, баривчилгаа эхлэхээс урьтаад хил давсан албан тушаалтан юм.
АТГ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 2022 оны арваннэгдүгээр сард гүйцэтгэх ажиллагаа явуулж, 33 объектод нэгжлэг, шалгалт хийн, дөрвөн хүнийг саатуулсан. Н.Удаанжаргал хил давж зугтсан ч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтуудыг цуглуулж, ажиллагааг тасралтгүй явуулж байгаа талаар тухайн үед тус газраас мэдээлж байв.
Хуулийнхан нэгжлэг, шалгалт явуулснаар Н.Удаанжаргалын 700 мянган ам.долларын хадгаламж, таван үл хөдлөх хөрөнгийг тогтоосон гэх мэдээлэл бий.
Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч асан С.ТӨМӨРБАТ:
АТГ 2019 онд "Салхитын мөнгөний орд"-ыг эзэмшигч нартай холбоотой хэргийг шалгах шатанд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг холбоотой болохыг тогтоосон. Тэрбээр хэрэгт холбогдож, шүүгчийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэнгүүт 2019 оны зургадугаар сард гэр бүлийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарч, ОХУ-аар дамжин, АНУ-д очсоноос хойш эргэж ирээгүй.
Сануулахад, дээрх хэрэгтэй холбоотойгоор АТГ анх Монгол Улсын гавьяат хуульч агсан Л.Б-г саатуулан шалгаж эхэлсэн ч /С.Төмөрбаатарын ээж/ 2019 оны гуравдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Урьдчилсан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа хохироосон.
АТГ-ын хувьд 2019 оноос хойш С.Төмөрбатыг буцаан авч ирэх асуудлаар ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл чадаагүй. Чадаагүй шалтгааныг “С.Төмөрбат нь АНУ-аас улс төрийн орогнол, эсвэл тус улсад цагаачлах хүсэлт гаргасан байх магадлалтай. Энэ тохиолдолд тухайн улсын хуулийн дагуу хүсэлт гаргагчийн талаар ямар нэгэн мэдээллийг задруулдаггүй. Мөн Монгол Улс, АНУ хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй тул эх оронд нь авч ирэх бололцоогүй тухай асуудал ч хөндөгдөж байлаа.
Харин Засгийн газар энэ удаад “Шувуу” ажиллагааны хүрээнд түүнийг авч ирж чадах уу гэдэг хариулт нь тодорхойгүй асуулттай тулгарч байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.ҮРЖИНБАДАМ:
Бусдыг залилсан хэргээр Авлигатай тэмцэх газар байгуулагдахаас өмнө буюу 20-иод жилийн тэртээ Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байсан.
АНУ-ын иргэн ЖОРЖ ЧАЛМЕРС:
Засгийн газар АНУ-ын иргэн Жорж Чалмерсийг 2006 оны хэрэг явдалтай холбогдуулан, “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжилж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр нэрийг нь багтаажээ. Тодруулбал, 2006 оны гуравдугаар сард 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч агсан О.Чулуунбат Жорж Чалмерстэй 200 сая ам.долларын аккредитив гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дүнд Жорж Чалмерс нь 20 сая гаруй ам.доллар босгосон ч орон сууц барилгүй оргон зайлснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй болжээ. Ийнхүү 20 шахам жил АТГ-ын шүүгээнд хадгалагдсан хавтаст хэрэг цаг хугацааны тоосонд дарагдаж байсныг сэргээн хэлэлцэхээр болсон ажээ.
“Шувуу” ажиллагаагаар Монгол Улсад албадан авч ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалт:
Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль, Ц.Учрал, Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямдаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Ч.Билгүүн.
А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба.
Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига, албан тушаалын болон бусад хэргүүдэд холбогдуулан эрэн сурвалжилж байна.
Илүү дэлгэрэнгүйг https://surag.mn/c/13
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ