surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Барилгачин сайд нар бүл нэмлээ

Барилгачин сайд нар бүл нэмлээ

Одоогийн Засгийн газарт хүсээгүй эд, хүрээгүй тендер үлдсэнгүй. Үүнийг батлах мэт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын есөн сайд барилгын салбарт гэр бүл, хань хамсаатнаараа дамжуулан хуруу дүржээ. Тодруулбал :

1.Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын эхнэр Ц.Ганцэцгийг бид “Гурван билэг констракшн” ХХК-иар нь мэднэ. Тэгвэл эрхэм сайдын гэргий Хан-Уул дүүрэгт тансаг зэрэглэлийн “Ханбогд ресиденс” хотхон, “Хан төгөл” хотхоныг тус тус барьж худалдсан. 
 
2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын эхнэр Б.Хишигжаргал нь “Камдер” ХХК-иараа Хан-Уул дүүрэгт “Оргил апартмент” хотхон, “Энканто таун” нэртэй хотхонуудыг бүтээн босгосн. Одоо Сүхбаатар дүүрэг III хороо, хуучнаар “Автобус-3”-ын хашаанд 25 давхар, дөрвөн блок бүхий орон сууцны хороолол барьж байгаа юм. 
 
3. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл нь “Хаус инвест” ХХК, “Хурд” ХХК-иараа Хан-Уул дүүрэг, “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмыг “KH” хотхон, “Энхтайван” хотхон, “Академи” хотхон, “Рапид харш” хороолол, “Наран тауэр” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү стандарт” хотхон, “Хүннү плас” хотхон зэргээр дүүргэсэн. Одоо Баянзүрх дүүрэгт “Чингис” зочид буудалтай хаяа залгаад “Сансар гарден” гэх хотхоныг хэл амтай барьж буй. Б.Чойжилсүрэн сайдыг барилгын магнат гэдгээрээ хэдийн танил болсон. Хамгийн ноцтой нь уг эрхэм Богд хан уулын Ар Арцатын аманд хууль бусаар 18 давхар 16 блок барилга барьж байгаа.
 
4. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны эхнэр Д.Жавзан нь “Дорнод гурил” ХХК-иараа Дорнод аймгийн төв Чойбалсан хотод амины орон сууцны “Хишиг” хотхон, “Залуус” хотхоныг тус тус барьж, борлуулсан. 
 
5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнийн эхнэр Д.Болортуяагийн ах Д.Жавхлан нь “Рич констракшн” ХХК-иараа Баянбүрдийн тойргоос Гэсэр сүм явах зам дагуу оффис, үйлчилгээний “Ялалт плаза” барилга, Сүхбаатар дүүргийн IX хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилга тус тус барьсан. 
 
6. Шадар сайд С.Амарсайхан төрсөн ах С.Ганбат, С.Отгонбаяр нарын хамт “Оюуны ундраа групп” ХХК, “Оюуны ундраа пропертийз” ХХК-иараа “Зайсан хилл” цогцолбор, “Зайсан скуэр” барилга, “Скуэр ресиденс” хотхон, “Ботаник центр” хотхон зэргийг барьж, борлуулсан. 
 
7. Соёлын сайд Ч.Номингийн аав Л.Чинбат нь “Гацуурт пропертиз” ХХК-иараа “Монгол тв” цамхаг, хадам аав Т.Ганхуяг нь “Гурван гол холдинг” ХХК-иараа “Гурван гол” оффис үйлчилгээний барилгыг тус тус барьсан. 
 
8. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалангийн эхнэр М.Сэржмядагийн “Интер групп интернэйшнл” ХХК-ийн охин компаниудын нэг “Титэм блок” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Л.Энх-Амгалангийн эгчийнх нь хүүхэд В.Баяржаргал нь “Интер констракшн” ХХК-иараа Спортын төв ордны хойно байрлах Гимнастикийн заалтай хаяа залган орон сууцны барилга барихаар сууриа ухаж эхэлсэн нь багагүй хэл ам дагуулж байлаа.
9. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар СХД-ийн ИТХ-ын дарга байхдаа СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн чанх ард 63 айлын “Мишээл” хотхоныг барьж байсан түүх саяхан. Харин өнөөдөр төр түших сайд болж ханхалзаад, албан тушаалаа урвуулан ашиглаж 360 айлын “Neverland town” хотхоныг барьж байна. Даахин дор хүлэг, дахан дор эр гэгчийн үлгэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажилч ганц зүтгүүр Х.Нямбаатар барилгын салбарт гар дүрсэн ес дэхь сайдаар нэмэгдлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1