Японы Элчин сайдын яамнаас өнгөрсөн 3 дугаар сарын 10-ны өдрийн 18:30 цагт Шангри-Ла зочид буудлын “BALLROOM” Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулан зохион байгуулсан хүлээн авалтад Монголын талаас Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зэрэг нэр хүндтэй олон зочид оролцлоо.
Арга хэмжээгээр хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж, Цог Жавхлант Эзэн Хаан мэндэлсний 63 насны ойн баярын мэндийг дэвшүүлэн, мөн өнгөрсөн жил тохиосон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулагдсан бөгөөд үүнд хүчин чармайлт гаргасан холбогдох бүхий л хүмүүст талархлаа илэрхийлэв.
Цог Жавхлант Эзэн Хаан 2021 оны долоодугаар сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзсан нь хоёр орны дотно нягт харилцааг бэлгэдэж буй хэрэг бөгөөд цаашдын хоёр орны харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.
Түүний дараа Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэндчилгээ дэвшүүлж, "кагами-бираки" буюу сакэ задлах ёслол болж, Монгол-Японы Парламентийн бүлгийн дарга бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн үг хэлэв.
Сакэ задлах ёслол буюу Кагами-бираки гэдэг нь кагами-ита хэмээх сакэны торхны тагийг нээж, цаашдын аз хийморьтой байхыг хүсэн ерөөдөг японы уламжлалт ёслол юм.
Хүлээн авалтын танхимд Монголтой харилцаатай Миязаки мужийн Мияконожо хотоос Миязаки үхрийн мах болоод өнгөрсөн наймдугаар сард Сүхбаатарын талбайд “Сүүн зам” бүжгийн наадмыг зохион байгуулсан Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ нараас Японы үдон гоймонгоор дайлсан нь зочдын таашаалыг хүртсэн билээ.
Мөн хүлээн авалтын танхимын гадна тус Элчин сайдын яам, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэг өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулахын хамт Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газруудаас Япон Улстай хамтран Монголд хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй