surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Арьс ширний гүн боловсруулах болон түүгээр эдлэл үйлдвэрлэгч 57 үйлдвэр аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ

Арьс ширний гүн боловсруулах болон түүгээр эдлэл үйлдвэрлэгч 57 үйлдвэр аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ

Хөгжлийн банкны асуудлаарх ээлжит сонсголын үеэр арьс ширний салбарын үйл явцыг хэлэлцлээ

  • Арьс ширний гүн боловсруулалтын түвшин 2014 оноос 2018 онд 10.4 хувиас 25.7 хувь болж, 2.5 дахин өссөн байна.
  • Арьс ширний гүн боловсруулах болон түүгээр эдлэл үйлдвэрлэгч 57 үйлдвэр аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.  
  • Үйлдвэрлэл, борлуулалт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрджээ.
  • Техник технологийг шинэчлэн сайжруулах, түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх салбарын үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт нэмэгдэж, цаашид бүрэн ашиглах таатай орчин бүрдсэн байна.

АРЬС, ШИРИЙГ ДОТООДДОО ГҮН БОЛОВСРУУЛАХ БОЛОН БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ

Нөхцөл байдлын үнэлгээ:

  • Төрөөс арьс ширний салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд эрх зүйн талаар бодлогын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээл олгосон нь арьс ширийг гүйцэд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник технологио сайжруулах, түүхий эд бэлтгэх эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, үйлдвэрийн хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллах, үйлдвэрлэл, борлуулалт, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх нөхцөл боломжийг олгосон аж.
  • УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтаар арвс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажил хэрэгжихгүй байгаа байна.
  • Арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн үр дүнд ажилгүй экспорт, импорт орлох бүтээгдэхүүний хэмжээ, улсад төвлөрүүлэх орлого, ААН, малчин өрхийн дундаж орлого, тогтвортой байдал зэрэг шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнгийн үзүүлэлт нэг бүрчлэн тодорхой бус байсан нь “Бодлогын гэрээ”-ний ач холбогдол болох түүний хэрэгжилт, үр нөлөө хангуулж үнэлээгүй, зээлдэгч бүрт гэрээний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх ажил хангалтгүй байсан үр дүнг тодорхойлжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1