Монголын үндэсний телевизэд тоймч, редактораар ажиллаж байсан М.Оюунчимэг 2009 онд С.Баярын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар гэнэт л томилогдож очмогцоо л албан тушаалын эрх мэдлээ гэр бүлдээ зориулж эхэлсэн хүн. Тэрбээр ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга болсноос хойш хэдхэн сарын дараа буюу 2010 онд өөрийн төрсөн хүү Баярсайханы Энхмөрөнг ЗГХЭГ-ын захиалгаар БНХАУ-ын Газрын тосны их сургуульд сургахаар явуулж байв. ЗГХЭГ-ын захиалгаар БНХАУ-д сурах эрх өвөртлөх үедээ М.Оюунчимэгийн хүү нь дөнгөж 17-хон настай байлаа.
М.Оюунчимэгийн хомхойрол ингээд зогсоогүй. Тэрбээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хүүгийнхээ сургалтын төлбөр болох 22,000 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас гаргуулсан мөртлөө төлөөгүй. Уг нь бол М.Оюунчимэг Боловсролын зээлийн сангаас хүүдээ гаргуулсан зээлээ бүрэн төлчих чадвартай хүн. Түүний жилийн орлого нь 33 сая төгрөг, нөхөр Ёндонгийн Баярсайханых нь жилийн орлого 112-460 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг.
М.Оюунчимэг гишүүн Интеркорн-Машинери ХХК, Монси солюшн ХХК-ийн хувьцааг эзэмшдэгийн зэрэгцээ дотоодын банк санхүүгийн байгууллагад 445 сая төгрөгийн хадгаламжтай. Тэгсэн мөртлөө Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төрөөр төлүүлэхийн тулд 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Энхмөрөнгөө ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар Ковидын хуулийг ашиглан шууд томилуулж байсан гэж хэлж болохуйц томилгоог хийж байлаа.
Б.Энхмөрөн нь мэдлэг чадвар дутуухан ядаж л төрийн албаны шалгалтад тэнцэх хэмжээний чадавхгүйдээ гологдож ЭМДЕГ-ын хамгийн их мөнгө төгрөг эргэлддэг албан тушаалд томилогдоод төрийн албан шалгалтад тэнцээгүй гэх шалтгаанаар чөлөөлөгдөж байв. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Төрийн албанд 8-12 жил ажилласан ажлын туршлагагүй хүүхдийг дарга болгочихлоо гэдэг асуудлыг сөхөж тавиагүй бол Б.Энхмөрөн тус албан тушаал дээрээ тухайн үед мөнхрөх байсан. Б.Энхмөрөнд олгосон зээлийн батлан даагч М.Оюунчимэгийн эр нөхөр Ё.Баярсайханд Ү-206010591 дугаартай орон сууц , 991128** дугаартай. Түүнчлэн М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Нармандахын хүү Л.Эрхэмзаяа нь анх 2016 оны УИХ-ын сонгуулиас гурван сарын дараа буюу есдүгээр сарын 12-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр, логистикийн газрын даргаар томилогдсон. Дараа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тээвэр, логистикийн албаны даргаар ажиллах болсон. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “А6-20” судалгааны төвийн Эрчим хүч, цахилгаан станц хариуцсан зөвлөх гэх давхар статустай ажээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-д газар, хэлтсийн даргаар гуравхан жил ажиллахад хаус хотхонууд барьж мандан манаргасан гашуун түүх бидэнд байгаа. Гагцхүү М.Оюунчимэг гишүүний энэ томилгоо нь эл гишүүнийг ямархан хэмжээний амбицтай улс төрийн тоглолт хийж байгааг харуулж байна. Л.Эрхэмзаяагаас гадна өөр таван хүнийг төрийн албаны өндөр албан тушаалд томилж эрхлүүлсэн байдаг. М.Оюунчимэг нь 28 сая төгрөгийн жилийн орлоготой, 870 төгрөгний хоёр орон сууцтай, 128 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван машинтай. Түүнчлэн “Эрдэнэс тавантолгой” ХК, “Монси солюшн” ХХК, “Интеркорн машинер” ХХК-нд хувь эзэмшдэг.
1. М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяа 2019 онд Монгол банкны Хянан шалгагчаар томилогдсон. Гэтэл Монгол банканд Хянан шалгагч болсон Л.Энхзаяа нь ББСБ, барьцаалан зээлдэх үйлчилгээний бизнестэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тухайлбал, Л.Энхзаяа нь “ЛЭЭН” ХХК-д хувь эзэмшдэг бөгөөд тус компанийг ээж Мөнхөөгийн Нармандах нь удирддаг. Тус компани нь ББСБ-ийн хэлбэрээр барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн нөхрийг нь Батсүхийн Анхтайван гэдэг. Гэтэл Батсүхийн Анхтайван нь “Вестерн кредит” ББСБ-ын хувьцаа эзэмшигч байгаа юм. Сонирхуулахад, М.Энхзаяа нь гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, Ланд круйзер-200 автомашинтай, 136 сая төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ мэдүүлжээ.
2. М.Оюунчимэгийн төрсөн ах Мөнхөөгийн Эрдэнэдалай нь 2016 оны УИХ-ын сонгуулиас гурван сарын дараа буюу есдүгээр сарын 14-нд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтсийн даргаар томилогдсон. Тэр тусмаа Техникийн хяналтын хэлтэс нь улсын хэмжээнд бүртгэлтэй 1.2 сая автомашин, Улаанбаатар хотын 600 мянган автомашины техникийн хяналт, үзлэг оношилгоог хариуцдаг буюу М.Эрдэнэдалай нь том албан тушаалтан гэсэн үг.
3. М.Оюунчимэгийн төрсөн дүү Мөнхөөгийн Батбилэг 2017 оны нэгдүгээр сарын 19-нд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Салбарын эрхлэгчээр томилогдсон. Дараа нь 2021 оны долдугаар сарын 9-нд Замын-Үүд дэх гаалийн газарт Улсын ахлах байцаагчаар томилогджээ.
4. М.Оюунчимэгийн төрсөн эгч Мөнхөөгийн Цэцгээ 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар томилогдсон. Гэвч М.Цэцгээ дарга болсноос хойш тус хэлтсийнхээ мэргэжилтнүүдийг дур мэдэн халж сольсон, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэл аманд ороогдсоор эцэстээ ажлаа өгсөн.
5. М.Оюунчимэгийн төрсөн ах М.Эрдэнэдалайн хүү Э.Алтанбагана нь 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хойш Харилцаа, холбооны зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Э.Алтанбагана нь авга эгч УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийнхээ “Шинэцаг медиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2020 оны хоёрдугаар сард бүртгүүлсэн. Мөн өнгөрөгч нэгдүгээр сард “Арвижих уул уурхайн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Эхнэр Г.Сэлэнгэ нь “Эй Си нэтворк” ХХК, “Нью сити вус” ХХК-ийг эзэмшдэг.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ