surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Жого Жагаа буюу эрх дархын тоглоом

Жого Жагаа буюу эрх дархын тоглоом

Төрөөрөө тоглож, төгрөгөөрөө нааддаг бизнесмэнүүдийн нэгэн том төлөөлөл болох “Буян”-гийн Жагаа. Шударгын дүртэй танхайрагч, нэр цэвэрхэн гэх бохир тоглогч гэдгээ тэр “худалдаа хөгжлийн банк”-ны сонсголын үеэр батлах шиг болж олны бухимдлыг төрүүллээ. Дахин сануулья.  БИ ЗЭЭЛЭЭ ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА. Тэр өөрийгөө тэгэж өмгөөлсөн. Өмөөрөх нь ч ойлгомжтой нөхцөл байдал үүссэн. 
Буян”-гийн Жагаа эрх баригчдын ард зогсоод дансаа түрийвчээ зузаалдаг цөөхөн олигархуудын нэг болох түүхэн гурван баримтыг дэлгэе.
                                             - Ам ташсан хэрээ арван гурав эргэнэ -
НЭГДҮГЭЭРТ:  Б.Жаргалсайханы "Буян" ХХК ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкны эх үүсвэрээс 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үүний 11,9 тэрбумыг нь хүүгүй авахдаа УИХ-ын гишүүн байсан.  Хамгийн ноцтой нь 2013-2022 он хүртэл есөн жил зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Гэтэл авсан зээл нь өдгөө хүүтэйгээ 17,9 тэрбум төгрөг болсон. Түүнчлэн зээл олгох үед "муу" зээлийн түүхтэй байсан. Ийм хүнд их хэмжээний зээлийг чухам хэн өгөв, хэнд нөлөөлөв гэдэг өөр нэг асуудал өнөөдөр олныг бултаар нь сэрээв.
                                          - Капитал банкийг дампууруулсан галтай зээлдэгчдийн нэг Жого Жагаа - 
ХОЁРДУГААРТ:  Хөгжлийн банкыг дампуурахаас сэргийлж, Засгийн газар зээлээ төлөөгүй ААН-үүдийг олонд зарлаж, шуугиулсан. Тэд алдаагаа ухамсарлав уу. Ямартай ч хөгжлийн банкыг капитал банкны түүхийг давтахаас сэргийлж чадлаа. Эл хоёр банкнаас их хэмжээний зээл авч, төлөлт хийгээгүй нэр нөлөө бүхий улс төрчид, улс төрийн хамаарал бүхий этгээдүүдэд цохилт боллоо. Капитал банкны дампууралд бид Б.Ундармааг буруутгаж ирсэн. Тэгвэл яагаад дампуурсныг нь сонирхож байсангүй. Тус банкны дампуурлын эхлэлийг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тавьж, ерөнхийлөгч  асан Н.Баяртсайхан цэг тавьсан.
 Тухайлбал  : 2015 онд арван хоёрдугаар сарын 18-ны өдөр. “H-51” тоот тушаал гаргаж, “капитал” банкны  зээл олгох, арилжаа хийх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах зэргээр доголдол үүсгэсэн. Түүнчлэн 2016 онд Н.Золжаргалын халааг Н.Баярсайхан авсан ч эл банкны асуудлыг сөхөж хараагүй. 

Нэхэн тодруулбал : Капитал банк 2019 онд татан буугдахдаа актив 55,1 тэрбум, пассив нь 624 тэрбум байсан. Өөрөөр хэлбэл уг банк 5,2 тэрбумын ашигтай ажиллаж байсан. Ингэж л улс төрд нэр нөлөө өндөртэй гишүүд, бизнесмэнүүд хүчээр Капитал банкыг тоглоомоос түлхэн гаргасан байж болох ноцтой баримтыг дэлгэж байна.

Төв банкны захирал Н.Золжаргал 108 суварга ХХК-аараа 17,9 тэрбумын зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж авсан байдаг.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ховд хаан" ХХК-аараа 4 тэрбумын зээл авсан.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “Элит цамхаг”, “Азийн бамбар” ХХК-аараа 12,6 тэрбумын зээл авсан. 
Тэгвэл тэдний ижил Буян”-гийн Жагаа “Буян холдинг” ХХК-аараа 15,6 тэрбумын төгрөг зээл авсан. Дүрэх гар, дэвсэх хошуунд нь хэмжээ хязгаар үгүй Жого Жагаагийн хамгийн ноцтой хэргийг үргэлжлүүлэн танилцуулья.
                                           -Засгийн газраа барьцаанд тавьсан луйврын зээл-
ГУРАВДУГААРТ: 1996 оны хавьцаа П.Жасрайн Засгийн газрын үед, Б.Жаргалсайхан Монгол Улсын Засгийн газраар баталгаа гаргуулж, Японы "Марубени" корпорациас 18.8 сая ам.доллар зээлсэн байдаг. Эл мөнгөөрөө тэр ноолуурын Буян үйлдвэрээ байгуулж, улс төрөөр бизнесийн гаргалгаагаа гаргаж ирсэн байгаа юм. Хугацаа тулж зээлээ төлөх болоход Б.Жаргалсайхан уурлаж уцаарлан, тэсгэл алдрахад Япончууд Монгол Улсын Засгийн газрыг Лондонгийн Арбитрийн шүүхэд өгсөн байдаг. 2004 онд Лондон дахь арбитрийн шүүхээс гарсан шийдвэрийн дагуу Монгол 18.8 сая ам.долларын өрөнд унасан билээ. Их эвслийн Засгийн газрыг толгойлж асан Ц.Элбэгдорж иргэн Б.Жаргалсайханы өмнөөс Япон Улсын “Марубени” корпорацитай хэлэлцээрийн ширээний ард удаа дараа суусан нь эл эрхмийн ямар түвшний бизнэсмэн цаашлаад бохир тоглогч байсныг гэрчилнэ.
Гэхдээ түүх мартахгүй, хэрэг хуучрахгүй. Олон Засгийн газар дамжсан өрийн асуудал явсаар байгаад Н.Энхбаярын Засгийн газрын үед гал нь арай намжиж, С.Баярын үед чимээгүй дарагдсан. Харин С.Батболдын Засгийн газар Б.Жаргалсайханы 20 гаруй сая долларыг хэд дахин нугалан төлж эхэлсэн байдаг.  Ингэж л “Буян” Жагаагийн Монгол Улсад тарьсан балгийг Монгол Улс өдий олон жил үүрч, өнгөтэй өөдтэй орд газар, хөрөнгө оруулалт ихтэй ажлуудаа Япончуудад өгч иржээ.

 

Хуудуу хуудуугаар төрд хаан сууж, шударгын дүрээр түмний тархийг хашилгаж яваа Б.Жаргалсайханы ижил олон гишүүн, түүнчлэн бизнесмэнүүд бий.  Хэн Б.Жаргалсайханд өнөөдрийн хүчийг өгөв. Дээрхи баримтууд бол зүгээр л энгийн нэг жишээ. Бид дараагийн дугаарт илүү ноцтой баримтыг дэлгэх болно. Төр тэдний төсвөө батлуулах хаалга төдий байж болно. Гэхдээ цаг нь ирж нөхцөл нь бүрдэхэд бялуу бялуугаа хувааж идсэн эрхмүүдийн хэрэг бултайн гарч ирж, бие биенээ арсан тонгорч эхэлнэ. Цаг хугацаа жинхэнэ ялагч.

           


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1