Хөлбөмбөгийн ертөнцөд цахиур хагалсан хүү
Хөлбөмбөгийн ертөнц дэх нэгэн тод од болох Мезут Өзил 34 насандаа зодог тайллаа. Дэлхийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор нэрлэгдэж, Реал Мадрид, Арсеналын хамтаар олон цом өргөж, Германы шигшээ багаа дэлхийн аваргад хөтөлж байсан тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Өзил “Би бараг 17 жил мэргэжлийн хөлбөмбөгчин байх аз завшаан тохиолоо. Ийм боломж олдсонд талархаж байна. Гэхдээ сүүлийн саруудад бэртэл гэмтэл ихээр авч, хөлбөмбөгийн энэ том тайзнаас буух цаг ирснийг ойлголоо” гэжээ.
Нутгийнхаа Шальке болон Вердер Бремен багуудад хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, улмаар Реал Мадрид, Арсеналд ид үеэ өнгөрүүлсэн Өзил сүүлд Туркийн Фенербахче болон Истанбул Башекшехир багуудад тоглож байсан билээ.
Түүний тоглолтыг найруулах, бөмбөг дамжуулах чадвар гоц гойд, дахин давтагдашгүй гэмээр. Тэрбээр Реал Мадридын өмсгөлтэй гурван улирал тоглохдоо улирал тус бүр доод тал нь 20 гоолын дамжуулалт өгч байв.
Харин Арсеналд хангалттай өндөр амжилт үзүүлээгүй. Арсеналын тогтворгүй, орон гаран тоглолт, уур амьсгалд Өзил найман жилийг өнгөрүүлсэн. Ингэхдээ 2015-2016 оны Премьер лигийн улиралд 19 гоолын дамжуулалт өгч, Анри, де Брюйне нарын тогтоосон дээд амжилтаас ганцхан дамжуулалт дутаж байлаа. Өзил бол бүх цаг үед төрсөн хөлбөмбөгийн нэгэн том уураг тархи гэдгийг түүнгүй тоглолт хожигдлууд бидэнд үргэлж сануулдаг.
Өзилийн хөлбөмбөгчний замнал дахь хамгийн том амжилт нь мэдээж 2014 онд Германы шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад хөтөлсөн явдал. Тухайн үед Өзил багийнхаа гол тулгуур, тархи нь байсан. Гэвч харамсалтай нь, 2018 онд Германы шигшээ аваргын цомоо хамгаалж чадалгүй бүтэлгүйтэж, Турк гаралтай Өзилийг шүүмжилж эхэлсэн. Өзил ч “Бид хожвол би герман хүн. Харин хожигдвол дүрвэгч болдог” гэж ярьж байв.
Тэр хөлбөмбөгт дамжуулалтын машин хоч авах хэмжээний авьяастай тоглогч байлаа.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 07:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 08:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав