surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Суусан болгоны суудал нь өнцөгдсөн ХНХ-ын яамны ээлжит сайд хэн бэ?

Суусан болгоны суудал нь өнцөгдсөн ХНХ-ын яамны ээлжит сайд хэн бэ?

ХЭН НЬ ХЭН БЭ?

Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны ээлжит эзэн хэн бэ?

Эзнээ тэсгээдэггүй тус яамны ээлжит сайдаар Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, А.Ариунзаяа гэх улстөрчид сонгогдож болзошгүй гэх шуум бий.

Тэгвэл эдгээр бүсгүйчүүдийн товчхон намтар болоод хөрөнгө орлогын мэдүүлгээс та бүхэнтэй хувьаалцъя.

Б.САРАНЧИМЭГ ГИШҮҮНИЙ НИЙТ ОРЛОГО 43 САЯ ТӨГРӨГ

Б.Саранчимэг: Би маш их өөдрөг хүн, тиймээс гутранга төрлийн бүх л үгэнд  дургүй

УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь 2016 оноос хойш улс төрийн тогоонд хөл тавьсан түүхтэй. Тэрээр инженер мэргэжлээс улс төрч болон томорчээ. Ингээд түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулъя.

2021 онд Б.Саранчимэг гишүүн өөрийн нийт орлогоо 43 сая 69 мянга 740 төгрөг гэж мэдүүлжээ. Түүний нийт хөрөнгө нэг тэрбум 432 сая 400 мянган төгрөг аж.

Тэрээр нэг тэрбум 129 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой. Түүний унаа 226 сая 500 мянган төгрөгийн үнэлгээтэй Jeep Wrangler болон Toyota Camry байна.

Эрхэм гишүүн 72 сая 300 мянган төгрөгөөр үнэлэгдэх мал, аж ахуйтай. Тодруулбал 12 адуу, найман үхэр, гурван хурдан удмын адуутай ажээ.

Түүнчлэн дөрвөн сая төгрөгийн үнэлгээтэй ашиглах эрхтэй 1050 метр квадрат газар, эзэмших эрхтэй нэг болон хоёр га газруудтай байна. Тэрээр хадгаламжиндаа 30 сая 833 мянга 470 төгрөгтэй.

М.ОЮУНЧИМЭГ ГИШҮҮНИЙ НИЙТ ОРЛОГО 33 САЯ ТӨГРӨГ

Мөнхөөгийн Оюунчимэг гишүүн сэтгүүлч мэргэжилтэй. 2016 онд улс төрд нэр дэвшиж сонгогдсон түүхтэй. Тэрээр 2020 онд дахин сонгуульд өрсөлдөж 39.57 хувьтай сонгогдож байсан.

М.Оюунчимэг: Монгол Улсад мөнгө байна, бид мөнгөөр дутаагүй. Харин...

М.Оюунчимэг гишүүний 2021 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрээр өөрийн нийт орлогоо тус цаг хугацаанд 33 сая 130 мянга 570 төгрөг гэж мэдүүлж байж.

Түүний нийт хөрөнгө 998 сая 250 мянган төгрөг. Үүнд 870 сая төгрөгийн үнэлгээтэы хоёр нийтийн орон сууц, 128 сая 250 мянган төгрөгийн үнэлгээтэй BMW 528 болон Suzuki Grand Vitara гэх хоёр унаа багтана. Мөн эзэмших эрхтэй 700 метр квадрат газар багтах аж.

Харин хадгаламжиндаа 445 сая 302 мянга 890 төгрөгтэй ба 198 сая 5 мянга 840 төгрөгийн өр, зээлтэй хэмээн мэдүүлжээ.

Түүний хувьцаа эзэмшдэг компаниудын талаар танилцуулбал, Интеркорн-Машинери компанийг 100 хувь эзэмшдэг, Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн 1072 ширхэг дөрвөн хувьцааг тус тус эзэмшдэг байна.

Г.МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮНИЙ НИЙТ ОРЛОГО 49 САЯ ТӨГРӨГ

Дараагийн танилцуулах гишүүн бол Гомпилдоогийн Мөнхцэцэг. Тэрээр утга зохиол судлаач мэргэжилтэй ч улс төрд хууль батлаад суух эрхийг хүртсэн нэгэн. 2016 онд УИХ-ын гишүүн болсон тэрээр 2020 ондоо дахин сонгогдож улс төрийн сэнтийдээ сууж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хоёр хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна

Тэгвэл түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрээр өөрийн нийт орлогоо 49 сая 469 мянга 740 төгрөг хэмжээн 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Харин түүний нийт хөрөнгө 756 сая төгрөгөөр үнэлэгддэг аж. Үүнд 570 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоол багтана. Мөн 30 сая төгрөгийн үнэлгээтэй Toyota Lexus нэг багтдаг байна. Тэрээр гурван сая төгрөгийн үнэлгээтэй 30 хоньтой ажээ. Түүнчлэн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.07 га болон 0.5 га газруудыг тус тус эзэмшдэг байна.

Харин түүний хадгаламжинд 10 сая 736 мянга 390 төгрөг байршиж буй.

Тэрээр Говь хувьцаат компанийн 17 ширхэг хувьцаа, Улсын их дэлгүүр хувьцаат компанийн долоон ширхэг хувьцаа, Эрдэнэс таван толгой хомпанийн 3216 ширхэг хувьцаа буюу 32 хувийн тус тус хувьцааг эзэмшдэг хэмээжээ.

ХНХ-ЫН САЙД АСАН А.АРИУНЗАЯАГИЙН НИЙТ ОРЛОГО 36 САЯ ТӨГРӨГ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Аюушийн Ариунзаяаг тус яаманд сайдаар ажиллаж байх хугацаандаа хамгийн бодлоготой, амжилттай ажилласан нэгэн хэмээн тус салбарын олонх үздэг. Тиймдээ ч түүнийг суудлаасаа буух үед салбарын гишүүд нь гүнээсээ талархан, хүндэтгэл үзүүлж, үдэж байсан удаатай. А.Ариунзаяа нь улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй.

А.Ариунзаяа: Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, үүрэг  тэнцвэртэй болно

Түүний ХНХ-ын сайдаар ажиллаж байх үеийн буюу 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулъя.

А.Ариунзаяа нь тус цаг хугацаанд өөрийн нийт орлогоо 36 сая 45 мянга 84 төгрөг хэмээн мэдүүлж байжээ.

Тэрээр нийт 646 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг авто гражтай. Мөн 55 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг мотоциклтой аж. Харин түүний үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл 82 сая төгрөгийн үнэлгээтэй.

Тэрээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжиндаа 138 сая 771 мянга 59 төгрөгтэй ба 100 сая төгрөгийн зээлтэй байна.

Түүний компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг танилцуулбал, Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцаанаас гурав болон 535 ширхэг хувьцаатай гэж мэдүүлжээ.

Эдгээр эмэгтэй гишүүдээс хийсэн ажил, бүтээсэн кариерээрээ хамгийн амжилттай, “цэвэр” гэж хэлж болохуйц нь А.Ариунзаяа. Ийм ч учраас түүнийг ХНХ-ын сайдын албан тушаалд эргүүлэн томилох шийдвэр илүү олон саналтай дэмжигдэх болов уу гэж бодохоор. Гэвч дээдсийн саналыг урьдаас тааварлах боломжгүй байгаа тул ХЭН, ЯАЖ, ХЭРХЭН сонгогдох эсэхийг хүлээн суухаас өөр аргагүй болж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1