Боловсролын салбарын багш, ажилтнууд цалингаа нэмүүлж, нийгмийн баталгаагаа хангуулахын төлөө нийслэлийн төв талбайд өнөөдөр жагсаж байна.
Энэ асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх нь буруу ойлголт. Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалингаа 30 хувь нэмсэн.
Засгийн газар, яам, Үйлдвэрчний эвлэл нь хоёр жил тутам хянах гурван талт гэрээтэй юм. Хоёр жилийн өмнө хийсэн гэрээгээр нийт багшийн цалинг 30 хүртэл хувиар нэмж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх үүрэг хүлээж, биелүүлсэн. Өнөөдөр багшийн доод цалин 1,005,000 төгрөгөөс эхэлж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын мэдээллээс харвал хамгийн доод цалин 1,005,000 байна. Энэ бол ямар нэг нэмэгдэлгүй дүн. Уг дүнгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 822, ерөнхий боловсролын сургуулийн 2,881 багш цалинжиж байна.
1,250,000-1,500,000 төгрөгийн цалин авч байгаа цэцэрлэгийн 1,274, ЕБС-ийн 8,365 багш бий. Дундаж цалин 1,500,000 төгрөг гэдэг учир нь энэ.
Харин 2,000,000 төгрөгөөс дээш цалинтай цэцэрлэгийн 2,416, ЕБС-ийн 5,140 багш байгаа. Чадварлаг багш хамгийн өндөр цалин авах тогтолцоо руу явах ёстой. Багш нар 2,000,000 төгрөгөөс дээш цалин авч байгаа багшийн хэмжээнд ур чадвараа дээшлүүлж, хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллан үр дүн гаргавал ийм боломж бий" гэлээ.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ