Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гаас олгосон санхүүжилтийн талаар танилцуулах хэвлэлийн хурлын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэтгэлгийн сонгон шаруулалттай холбоотой зарим зүйлийг онцоллоо.
Тэрбээр "Англи хэлний өндөр оноотой хүүхдийг МУБИС-аас сонгогдсон, англиар ярьж чаддаггүй багш сонгон шалгаруулалтыг хийсэн байна. Энэ нь жинхэнэ утгаараа гаднын нөлөө орох эрсдэлтэй.
Цаашид дэлхийн шилдэг 50 сургуулийн ярилцлагын сонгон шалгаруулалтыг БШУЯ-наас хамаарахгүй болгоно. Ярилцлагын сонгон шалгаруулалтыг тухайн шилдэг сургуулийнх нь профессор багш нараар хийлгэхээр зорьж байна.
Нээлттэй, ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах БЗС-гийн мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш долоон суралцагч 71 мянган ам.долларын эргэн төлөлт хийжээ.
БЗС-гаас зээлээр гадаад болон дотоодод тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр суралцаад Монгол Улсдаа ажилласан бол адилхан чөлөөлдөг болно.
Мөн яамны ажилтан Д.Гарди бусад хүүхдүүдийн адилаар суралцаж төгсөөд ирсэн. Д.Гарди зээл чөлөөлөх эрхгүй. Зээлийг зөвхөн сайдын тушаалаар чөлөөлдөг. Д.Гарди өөрийн зээлийг өөрийн тушаалаар чөлөөлөөгүй. Буруу ойлголтыг засаж залруулах хэрэгтэй" гэв.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй