БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр Боловсролын зээлийн сан /БЗС/ 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн аж.
Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авчээ. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн байна.
Нийт санхүүжилт авсан суралцагчдын 1,2 сая нь дотоодод суралцсан нь санхүүжилтийн 75 хувийг авсан гэсэн үг аж. Гэхдээ энэ сангаас зээл авсан дотоодын суралцагчдад гадаадын их, дээд сургуульд суралцагчдад олгодог шиг боломж олгоогүйгээс Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд эдүгээ 10050 диплом хадгалагдаж буй.
Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монгол Банкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломж дотоодод суралцагчдад ч олгох юм байна. Энэ шийдлийг Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Дотоодод суралцагчдад
- Буцалтгүй тусламж, тэтгэлэг
- Хөнгөлөлттэй зээл
- Оюутны хөгжлийн зээл гэсэн 3 төрлийн санхүүжилт олгодог.
Харин гадаадад суралцагчдад
- Өндөр хөгжилтэй оронд магистр, доктор
- Засгийн газар хоорондын гэрээ
- Дэлхийн шилдэг их, дээд сургуульд бакалавр
- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр
- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гэсэн 5 төрлийн санхүүжилт олгодог.
Зээлд хамрагдалт, эргэн төлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудал, маргаан нь гадаадад ахисан түвшинд суралцсан 1867 иргэнтэй холбоотойгоор үүсээд буй юм.
- Зээлээ төлж байгаа 34
- Одоо суралцаж байгаа 39
- Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
- Гэрээ хэрэгжиж байгаа /ажиллаж байгаа/ 634
- Чөлөөлөлтөд хамрагдсан 890 байна.
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа юм.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо