МАН-ын хороо болон МАН-ын Удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу НИТХ-ын даргаар сонгогдсон Ж.Батбаясгалан нь эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр цүнх баригчийн ажлаас албан тушаалаа ахиулах гараагаа эхэлсэн бөгөөд, түүнийг Т.Бадамжунайн шатрын хүү болж өнөөгийн өндөр албан тушаалд хүрсэн гэдгийг хэн бүхэн хэлдэг, мэддэг.
Архангай аймгийн харъяат, элэг нэгтнүүддээ ээлтэй Т.Бадамжунай нь Ж.Батбаясгалангийн замыг засч, зангарагтай эр болгосон нэгэн.
Тодруулбал Ж.Батбаясгалан, 2006 оноос Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байхаас туслахаар нь ажиллаж эхлэсэн байдаг. Туслахын үүрэг нь угтаа эзнээ саар үйлдэл хийсэн ч дэмжиж, хамтдаа нэг тогооноос хоолоо хуваалцах ажил байдаг хойно эзэн нь баривлагдчихсан байхад, албат нь хууль хүчний хажуугаар зүгээр өнгөрнө гэж байхгүй болов уу.
Буруу замаар будаа тээж яваад Засгийн газрын “5Ш” ажиллагаанд өртсөн Т.Бадамжунай өнгөрөгч долоон хоногт эх орондоо баривчлагдан ирсэн. Ингэснээр түүний нөлөөгөөр өндөр албан тушаалд томилогдсон нөхдүүд бөгсөө чангалан, бүлтэгнэн суугаа буй за.
Ингээд ногоон гэрлээр саадгүй албан тушаалаа ахиулсаар яваа Ж.Батбаясгалангийн хөрөнгө орлогын мэдүүлгээс сонирхуулъя.
Ж.Батбаясгалан 2017 онд буюу Засаг даргын орлогчоор ажиллаж байх үедээ өөрийн нийт орлогоо 69 сая 869 мянган төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Харин 2019 онд Аймаг, нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байх үедээ орлогоо 103 сая 944 мянган төгрөг болсон гэж мэдүүлжээ. 2020 оноос албан тушаал нь НИТХ-ын дарга болон ахиснаар түүний орлого 169 сая 25 мянган төгрөг болон өссөн байна. Улмаар 2021 онд түүний орлого хоёр дахин нэмэгдэж 326 сая 767 төгрөг болжээ.
Тэрээр 435 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой аж.
Түүний хувийн унаа 2020 онд жийп болон туулах чадвар өндөр BMW X-5-1 болон Микроавтоус байсан бол 2021 онд 35 сая төгрөгөөр үнэлэгдэх зөвхөн микроавтобустайгаа л байгаа гэж мэдүүлжээ.
Түүний мал, аж ахуй нийт 130 сая төгрөгөөр үнэлэгддэг байна. Үүнд 140 хонь, 19 хурдан удмын адуу, 36 адуу багтжээ.
Харин эзэмших эрхтэй газраа 0 төгрөг хэмээн нийт долоон газар эзэмшдэг аж. Тухайлбал эзэмших эрхтэй 400 метр квадрат газар хоёр, эзэмших эрхтэй 643 метр квадрат газар нэг, эзэмших эрхтэй 647 метр квадрат газар нэг, эзэмших эрхтэй 662 метр квадрат газар нэг, эзэмших эрхтэй 668 метр квадрат газар нэг, эзэмших эрхтэй 675 метр квадрат газар нэгийг тус тус эзэмшдэг байна.
Ж.Батбаясгалан нь 66 сая 266 мянган төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 197 сая 423 мянган төгрөгийн хадгаламжтай байна.
Түүний хувьцаа эзэмшдэг компаниудаас танилцуулбал, 2020 онд "Алтан хот" ББСБ болон Говь ХК-ийн хувьцааг тус тус эзэмшдэг гэсэн байв. "Алтан хот" ББСБ-ын тухай сонордуулахад, тус компанийн үүсгэн байгуулагч нь өнөөх Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэгийнх юм. Энэ нь тэднийг нэг тогооноос хоолоо хэдийнээ олж иддэг байсан гэх мэдээллийн өчүүхнийг нотолж буй хэлбэр билээ.
Гэвч 2021 онд Ж.Батбаясгалан нэр цэвэр үлдэх гэсэндээ, нүхээ ухсан уу гэлтэй дээр дурдсан Т.Бадамжунайн охинтой хамтран хувьцаа эзэмшдэг байсан банк бус санхүүгийн байгууллагаасаа татгалзжээ. Улмаар тус онд өөрийн хувьцаа эзэмшдэг компаниа танилцуулахдаа Эрдэнэс таван толгой ХК-ийн зургаан ширхэг 1072 хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна.
Карма эзнээ андуурдаггүй тул Т.Бадамжунайтай хамгийн ойр байсан Ж.Батбаягалангийн хийсэн хэргүүд төд удалгүй эзнээ цоллохоор хаалгаа тогших биз ээ.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ