Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр явагдана.
Тодруулбал, 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох гэж буйг Бүртгэлийн байгууллагаас мэдээллээ. Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээх юм байна.
17 аймгийн 33 сум, нийслэлийн 2 дүүрэгт 46 мандаттай.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:
- Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
- Архангай аймгийн Ихтамир сум
- Баян-Өлгийн Буянт сум
- Булган аймгийн Хангал сум
- Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
- Дорнод аймгийн Чойбалсан сум
- Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
- Өмнөговь аймгийн Ноён сум
- Сүхбаатар аймгийн Уулбаян сум
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
- Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
- Увс аймгийн Давст, Түргэн сум
- Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
- Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
- Хэнтий аймгийн Батширээт сум
- Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг
Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичигддэг. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй election.burtgel.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой гэж СЕХ мэдээллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн