УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлд ямар зохицуулалт хуульд орсон талаар асуув.
Түүний асуултад хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Малчдад сайн дэмжлэг үзүүлэх хууль болж байгаа. Тэд өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа мах, сүүг органик гэдэг баталгаажуулалттай бэлтгэвэл гадаадад илүү өндөр үнээр экспортлох боломж бүрдэж байгаа.
Олон дэмжлэгийг оруулж байна. Хүн амын орлогын албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувь, төрийн худалдан авалт хийвэл давуу эрх олгох талаар тусгасан. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрт органик хүнсийг дэмжиж хэрэглэх чиглэлийн хөшүүрэг бий. Мөн салбарын яам органик бүтээгдэхүүнийг илүү сурталчлах, олон улсын үзэсгэлэнд тухайн үйлдвэрлэгчдийг оролцуулах, экспортлоход баталгаажуулалтын процессыг хүлээн зөвшөөрүүлэх гэх мэтчилэн үүргийг өгч байгаа.
Өнөөдрийн байдлаар Монголд Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлж буй хоёрхон мэргэжилтэн яаманд ажилладаг. Энэ чиглэлээр ажиллаж буй өөр хүн байхгүй. Гэтэл бид эрүүл хүнс хэрэглэдэг гэж ярьдаг ч бүрэн баталгаажуулаагүй. Малд хэрэглэж байгаа вакцин, эм хүртэл чанарын шаардлага хангахгүй байгаагаас болж органик хүнсээ хүлээн зөвшөөрүүлж, үнэтэй зарж чадахгүй байгаа юм. Энэ хууль хэрэгжсэнээр малчид мах, сүүгээ илүү өндөр үнээр борлуулах боломж бүрдэнэ" гэлээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй