Meta гэдэг нь “Metaverse”гэх үгийн товчлол ба Meta буюу Facebook-ийн эзэмшигч Марк Цукерберг үүнийг "Интернетийн дараагийн хуудас" гэж тодорхойлоод байна.
Энэ нь 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээ юм. 3D виртуал ертөнц гэдэг нь компьютероор бүтээсэн дуураймал орчныг тодорхойлж буй.
Өнөөдөр Metaverse нь бодит ертөнц, виртуал ертөнц давхар орших боломжийг нээж өгч байгаагаараа, бидний төсөөллөөрөө л бий болгож ирсэн уран зөгнөлт киног бодитоор мэдрэх боломжийг олгож байгаа билээ.
Үүгээр, AR/VR төхөөрөмжийг ашиглан найз нөхөдтэйгөө уулзах, дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэх, шүтэн биширдэг тамирчныхаа өмсгөлийг худалдан авч виртуал ертөнцөд байрлаж буй өөрийн аватараа гангалах боломжтой.
THE SANDBOX-ИЙН ТУХАЙ
Метаверс технологийн салбарын тэргүүн эгнээнд "Decentraland", "The Sandbox" зэрэг платформууд өрсөлдөж байна. Улмаар эдгээр платформ дээр өөрийн талбартай болох, түүнийгээ хөгжүүлэх цахим өрсөлдөөн сүүлийн жилүүдэд улам эрчимжиж байгаа билээ.
Sandbox Game-ийн тухайд тодорхойлвол Ethereum дээр ажилладаг төвлөрсөн бус виртуал тоглоомын ертөнцийг ажиллуулдаг програм хангамж юм. Энэхүү платформын нэг хэсэг болохын тулд үүнд байрлах Land хэмээх дижитал газраас худалдан авалт хийж, түүн дээр хийсэн хөгжүүлэлтээ бусад хэрэглэгчидтэйгээ хуваалцах үндсэн зарчимтай.
Sandbox нь NFT-ээр дамжуулан тус тоглоомоос орлого олох, бизнесийн харилцааг хөгжүүлэх, платформын экосистемийг төлөвшүүлэх зорилго бүхий Sand нэрт койнтой юм.
МОНГОЛ УЛС БА МЕТАВЕРС
Mongol NFT (MNFT) компани The Sandbox-д өөрсдийн талбарыг эзэмших болсноор дэлхийн том компаниудтай эн зэрэгцэн өрсөлдөх боломжтой болсон.
Ингэснээр Монгол Улсын түүх соёлыг олон улсад сурталчлан таниулах том зорилгыг өвөтлөөд буй. Энэ хүрээнд өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард “Мета Улаанбаатар” тэмцээнийг зохион байгуулсан.
Тус тэмцээний зорилго Улаанбаатар хотыг мета ертөнцөд сүндэрлүүлэх зорилготой байсан бөгөөд тэмцээнд нийтдээ 113 бүтээл ирсэн байдаг. Тэдгээрээс “Seven Pixel” багийн хамт олон тэргүүн байранд шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болсон билээ.
Уг хөгжүүлэлтийн ажил нь Метаверс ертөнцөд танилцуулагдсан дэлхийн анхны хот болсон юм.
Ийнхүү Монгол Улс техник технологийн хөгжил өндөртэй орнуудтай эн зэрэгцэн өрсөлдөж байна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй