surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Э.Бат-Үүл: Гүтгүүлсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж, нэхэмжилнэ

Э.Бат-Үүл: Гүтгүүлсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж, нэхэмжилнэ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр Х.Нямбаатар "Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийн эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна" гэсэн юм. 

Тэгвэл олон жил уг хэрэгт сэжиглэгдэж, одоо ч улс төрийн тоглоомонд ороогддог Улсын баатар төрөөс хохирлоо нэхэмжлэх болсон талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. 

Тэрбээр "Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс, өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй!!!" хэмээн бичжээ. 

 

Дэд бүтцийн сайд С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт Э.Бат-Үүлийг холбогдуулан, гүтгэсэн улс төр олон жил явсан. Ингэхдээ УИХ-ын сонгууль дөхөх бүрд энэхүү улс төр эрчимждэг байв. Хуулийнхан ч Э.Бат-Үүлийг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан ч нотлогдоогүй юм.

Мөн Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл 2021 оны тавдугаар сард “С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхэд би дэмжлэг үзүүлмээр байна. Намайг зөндөө байцаасан, гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг битгий яриарай гэсэн, би ярьдаггүй. Энэ хэргийг өнөөдрийг хүртэл мухарлаж чадахгүй байгаа нь хуулийн байгууллага ажлаа хийж чаддаг эсэх асуудал хөндөгдөнө. С.Зоригийн хэргийг нууцаас гаргавал бүх зүйлийг яримаар байна шүү дээ. Намайг зөндөө гүтгэсэн, шоронд хүртэл аваачиж хийсэн. Гэхдээ С.Зоригийн хэргээр биш хүн зодсон гэж хорьсон байдаг. Тэр нь хэрэгсэхгүй болохоор С.Зоригийн хэрэгтэй холбоод шалгаж эхэлсэн. Би С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон зүйлийг ярьмаар байна. Энэ хэргээ хурдан нууцаас гаргаач” гэж мэдэгдэж байв.

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл мөн өөрийн цахим хуудсаар дамжуулан "Би тултал нь явж заргалдаж байгаад МАН-аас хохирлоо гаргуулна. Тэгээд, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нь Ардчилсан намын дэргэд баруун төвийн улстөрчдийг бэлтгэдэг, Зоригийн нэрэмжит Академи байгуулах олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ!

Зоригийг хөнөөсөн алуурчдыг олохоос илүүтэй, түүний амь насны хэргээр улс төр тоглосон Нямдорж тэргүүтэй МАН-ын новшийн бузар явдлыг хараад нөхрийнхөө өмнөөс 25 жил гол харлаж харуусч явсан юм. Боловсрол хомс нийгэм ямар амархан тархиа угаалгаж явдгийг хараад гол харлаж харуусч явсан юм. Тэгээд, өнгөрсөн хойноо ч "зовж дуусаагүй" Зоригтоо зориулан Академи босгохоор мөрөөддөг болсон билээ! Тэр Академи босох өдөр ирнэ ээ!

Өнөөдөр Зоригийн төрсөн өдөр өө‼️" хэмээв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1