АНУ-ын 17 мужийн ерөнхий прокурорууд Hyundai, Kia үйлдвэрийн зарим загварын автомашинуудыг зах зээлээс буцааж татахыг холбооны засгийн газартаа уриалжээ.
Учир нь сошиал сүлжээнд тарсан видео зааврын улмаас сүүлийн жилүүдэд дээрх загварын автомашинуудыг хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгдсэн байна.
Видео зааварт автомашинуудыг хэрхэн хулгайлах аргыг дэлгэрэнгүй харуулжээ.
Тухайлбал 2016-2021 онд үйлдвэрлэгдсэн зарим Hyundai, 2011-2021 онд үйлдвэрлэгдсэн зарим Kia үйлдвэрийн автомашинууд хулгайгаас хамгаалах төхөөрөмжгүй аж.
Тиймээс жолооны хүрдийг ердийн түлхүүрээр задалж, USB кабелыг асаах хэсэгт залгаснаар тухайн автомашин шууд асдаг байна.
Үүнийг хэрхэн хийх дэлгэрэнгүй заавар ТикТок сүлжээнд 2020 оноос эхлэн таржээ.
Зөвхөн өнгөрсөн онд Лос-Анжелес хотод Hyundai болон Kia үйлдвэрийн автомашинуудын хулгай 85 хувиар өсөж, нийт хулгайлагдсан автомашинуудын 20 хувийг бүрдүүлсэн нь дээрх видео заавартай холбоотой гэж Калифорни мужийн прокурорын газар дүгнэжээ.
Нийслэл Вашингтон болон бусад 17 мужийн ерөнхий прокурорууд Пүрэв гарагт АНУ-ын холбооны засгийн газрын Замын Хөдөлгөөний Үндэсний Аюулгүй Байдлын Захиргаанд бичсэн захидалдаа хулгайд өртөх болсон автомашинуудыг зах зээлээс буцаан татаж, үйлдвэрлэгчээр нь засварлах арга хэмжээ авхуулахыг уриалсан байна.
Мөн хулгайлагдсан автомашинуудтай холбоотой ослын улмаас найман хүний амь үрэгдэж, олон хүн бэртэж гэмтсэн тухай захидалдаа дурджээ.
Kia компанийн АНУ дахь төлөөлөгч уг асуудлаар тодруулга өгөхдөө хоёр сая орчим худалдан авагчтай холбогдсоны дагуу 165,000 автомашины программ шинэчилсэн гэж мэдээллээ.
Мөн 47,000 жолооны хүрд түгжигчийг Kia автомашин эзэмшигчдэд хуулийн байгууллагаар дамжуулан тараасан гэв.
Hyundai компанийн төлөөлөгч мөн ижил төстэй арга хэмжээ авснаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: Business Insider
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй