Төрийн өмчид хаан мэт эрх мэдэлтэй, төр түмний нүдийг гурилаар хуурч, эрх дархаа тогтоосон өндөр албан тушаалтай цагаан зах, эрээн зангиатай эрхмүүдэд ичих булчирхай, эмээх зүрх алга. Монгол улсын Засгийн газраас шүүр ажиллагааны хүрээнд төрийн албанд хууль бусаар томилогдсон этгээдийг суудлаас нь чөлөөлөх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Гэтэл зарим байгууллага, зарим дарга нар төрийн албанд бантангийн гурил зуурах тохиолдлууд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл албан тушаалаас нь шүүрдээд буцаан томилох тохиолдол илэрсэн гэсэн үг.
Тодруулбал Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл үзэглэсэн тушаал нь бодит байдалтайгаа нийцсэнгүй. Учир нь Г.Дугаржавыг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг шүүр ажиллагааны хүрээнд чөлөөлсөн бол түүний оронд төрийн албаны болзол шаардлагыг хангасан хүнийг үйлдвэрээс нь шат ахиулан томилох ёстой байсан. Харин түр гүйцэтгэх захирлаар томилогдсон Г.Дугаржав Энэтхэг улсад техник үзэж, Гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог БНЭУ-д “INDIA STEEL – 2023” олон улсын экспо, бага хуралд дөрөв хоногийн турш оролцсон юм. Тус бага хурал өчигдөр өндөрлөжээ. Тэгвэл "Эрдэнэс Монгол" ХХК-ний гүйцэтгэх захирал С.Наранцогт дээр гаргасан удирдамждаа хэзээ тайлбар өгөх вэ?
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй