Говь-Алтай аймгийн сурагчдын математикийн боловсролын түвшин, чанарыг ахиулах, математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн хичээлд сонирхолтой болгох, ЭЕШ-д амжилт үзүүлэхэд нь туслах зорилгоор Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын МУИС Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч профессор доктор Д.Баянжаргалын нэрэмжит математикийн олимпиадыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр UB oil ХХК хамтран ажиллажээ.
Тус математикийн олимпиадын нээлтийн үеэр "Хүн бүрт хүртээмжтэй математик" сэдэвт илтгэлийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Математикийн шинжлэх ухааны доктор, академич, профессор Р.Энхбат
"ЭЕШ-ын математикийн шалгалтад бэлтгэх зөвлөмж" сэдэвт илтгэлийг МУИС-ийн ХМТ-ийн багш, дэд профессор, доктор С:Батбилэг
"Математикийн багш нарт зориулсан сургалт зөвлөгөө"-г МУИС-ийн ХМТ-ийн ахлах багш Л.Тунгалаг
"Гадаад, дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж" сэдэвт илтгэлийг МУИС-ийн хэрэглээний математикийн тэмхимийн эрхлэгч профессор, доктор Д.Баянжаргал.
"Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?" сэдэвт илтгэлийг Шинэ үе Дэлгэр залуучуудын холбооны гишүүд олимпиадад ирсэн багш сурагчдад тус тус илтгэлээ тавилаа.
Олимпиадын шагналт байруудад:
1-р байранд Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч И.Баттүвшин /63 хувийн гүйцэтгэлээр/ 2000.000 төгрөг алтан медаль гарын бэлэг
2-р байранд Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн сурагч Г.Санчирмандах /55 хувийн гүйцэтгэлээр/ 1000.000 төгрөг мөнгөн медаль гарын бэлэг
3-р байранд Есөнбулаг сумын 2-р сургуулийн сурагч С.Азжаргал /53 хувийн гүйцэтгэлээр/ 500.000 мянган төгрөг хүрэл медаль гарын бэлэг
4-р байранд Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн сурагч Ц.Анхбаяр /42 хувийн гүйцэтгэлээр/
5-р байранд Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Нямдаваа /41 хувийн гүйцэтгэлээр/ тус тус шалгарлаа.
Мөн шагналт байранд шалгарсан сурагчдыг бэлтгэсэн багш нарт Шинэ үе дэлгэр залуучуудын холбооноос мөнгөн шагналаар шагнаж гарын бэлэг гардууллаа.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ