surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Англи хэлийг боловсролын үндсэн гадаад хэл болгох, эсэхийг хэлэлцэнэ

Англи хэлийг боловсролын үндсэн гадаад хэл болгох, эсэхийг хэлэлцэнэ

Боловсролын ерөнхий хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын БСШУС-ын байнгын хороогоор, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцэнэ.

2021 онд УИХ, Засгийн газраас Боловсролын хуулийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай гэж үзэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд УИХ-ын 23 гишүүнийг томилсноор дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамтран нийт долоон багц хуулийн төсөл боловсруулсан байна. Орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, боловсролын салбарын бүх оролцогч талуудаас 10 мянга гаруй санал авчээ.

Манай улс 1990 оноос хойш анх удаа боловсролын бүх түвшний асуудлыг цогцоор нь тусгасан хуулийн төсөл боловсруулжээ. Өмнө нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулийг тус тусад нь баталсан. Хууль хоорондын уялдаа сул байсан нь энэ хуулийг шинэчлэх гол үндэслэл болсон юм.

Англи хэлийг Монголын боловсролын үндсэн гадаад хэлээр хуульчлах талаар уг төсөлд тусгажээ. Дэлхийн шинжлэх ухааны үндсэн хэл болох Англи хэлэнд бид ийнхүү ач холбогдол өгснөөр боловсролын чанарт томоохон өөрчлөлт орно гэж УИХ-ын гишүүн, хуулийн төслийг боловсруулсан, ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням үзэж байгаа юм.

ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРУУЛСАН ШИНЭ ЗААЛТУУД

  • Багш мэргэжлээр өндөр үнэлгээтэй сурсан оюутныг төлбөрөөс чөлөөлнө
  • Боловсролыг олон улсын түвшинд үнэлнэ, гурван жил тутамд үнэлгээ хийнэ.
  • Багш, ажиллагсдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг авч үзэж, ачааллыг бууруулна.
  • Боловсролын салбарт ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүйгээр сургана.
  • Боловсон хүчнийг ажлын байран дээрээ давтан суралцах боломжийг бүрдүүлнэ.
  • Боловсролын тогтолцоог босоо болгосноор улс төрийн томилгоо орохгүй, мэргэжлийн удирдлагаар хангана.
  • Цахим боловсролыг хүлээн зөвшөөрнө. Ямар нэг байдлаар суралцаж байгаа хүүхэд аль ч түвшинд шалгалт өгч дүйцүүлэн тооцуулах боломжийг олгоно.
  • Ялгаатай, хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг илүүд авч үзнэ. Ижил стандартаар, ижил орчинд сургана.
  • Орон нутгийн алслагдсан байдлаас хамаарч хувьсах зардлыг тооцно. Хувьсах зардлын дундаж норматив гэж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн тооноос шууд хамааралтай өөрчлөгдөх зардлын нэг суралцагчид ногдох хэмжээг хэлнэ.
  • Хувийн болон төрийн холимог хэлбэрийн бүх сургуульд зэрэгцэн ажиллах боломжийг олгоно. Өмнөхөөс ялгаатай нь гэрээнд суурилан хувьсах зардлыг хувийн сургуулиудад олгоно.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1