Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.04/ УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгасан. Харин англи хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар хуульд оруулаагүй. Харин англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах нь зүйтэй гэдгийг илэрхийлж буй "Англи хэлний боловсролыг дэмжих лобби" бүлгийн ахлагч Ч.Ундрамын байр суурийг хүргэе.
Тэрбээр “Англи хэлний асуудал дээр Болосролын сайдтай нэг байр суурьтай байгаа. Монголын үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж хуулийн төсөл дээр орж ирж байна. Харин хэддүгээр ангиас нь заах талаар хуульд тусгах ёсгүй. Харин хэрэгжүүлэх явцдаа Боловсролын яам нь судлаачидтай хамтарч байгаад хэддүгээр ангиас нь заахыг шийдэх юм. Ер нь болж өгвөл бага ангиас нь. Мэдээж үндэсний эх хэл, соёлоо хүүхэд маш сайн мэдэх ёстой. Энэ бол хуулийн зарчим дээр орсон байгаа.
Монгол Улсад 700 орчим Ерөнхий боловсролын сургууль байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд БНЭУ-ын Засгийн газартай хамтран англи хэлний багш чадавхжуулах 1000 багш бэлтгэх хөтөлбөр онлайнаар хэрэгжээд эхэлсэн. Мөн англи хэлээр ярьдаг улс орнуудын элчин сайдын яамдууд багш нараа сайжруулах, бэлтгэх энэ хугацаанд сайн дурын багш нарыг сургууль бүрт ажиллуулан өөрсдийн хувь нэмрээ оруулъя гэдгээ илэрхийлсэн.
Тэгэхээр одоо ажиллаж буй багш нар, мөн өмнө нь бэлтгэгдээд эхэлсэн багш нар, бусад улс орны дэмжлэг гэсэн олон зүйл дээр багш нараа энэ зуны хугацаанд сайн бэлдээд есдүгээр сарын 1-ээс жишээлбэл гуравдугаар ангиас англи хэлийг оруулж болох байх гэж бодож байна.
Монгол хэл, соёл түүхээ мэддэг байхаас гадна бид цөөн хүн амтай үндэстний хувьд англи хэл мэдэх ёстой. Монголын бүх иргэд монголоороо маш сайн ярьдаг, мөн англиар сайн ярьдаг байх хэрэгтэй. Тухайлбал, дэлхийн шинжлэх ухаан, инновацийн мэдлэгийн 90 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж байна. Үүнийг манай монголчууд олж уншаад, судлаад, ажилдаа нэвтрүүлээд, бүр боломжтой бол шинээр мэдлэг бүтээхэд англи хэл хэрэгтэй. Бид инновацид суурилсан эдийн засагтай болъё гэсэн мөрөөдөл ярьж байна. Үүний тулд эхлээд дэлхийн мэдлэг олж авч байж, буцаад хувь нэмрээ оруулна. Хоёрдугаарт, дэлхий дахинд болж байгаа үйл явдлуудыг хамгийн үзэл суртлын шүүлтүүрээр ороогүй мэдээлдэг эх сурвалжууд ихэнх нь англи хэл дээр байгаа. Үүнийг монголчууд мэддэг байх ёстой.” гэв.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа