Боловсролын ерөнхий хуулиар багш нарын эдийн засаг, нийгмийн баталгааны асуудлаар тодорхой зохицуулалт орж буйг тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням хэллээ.
Тухайлбал, хотын захын дүүрэг, алслагдсан сумын сургуулийн багш нарт тасралтгүй ажилласан эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож, уг урамшууллыг цаашид гурван жил тутам олгох, мөн 15 жилээс дээш тасралтгүй ажилласан багш, ажилтнуудын нэг хүүхдийг төрийн өмчит сургуульд үнэ төлбөргүй сургах тухай зохицуулалтуудыг тусгасан гэлээ.
Мөн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хүүхдийн хувьсах зардлыг тооцох аргачлалд сургуулийн төвөөс алслагдсан байдал, орон зайг хүртэл хамруулж тооцохоор тусгаж буйг тайлбарлав.
Хуулийн төсөлд, хувийн сургуулиудыг ялгаварласан зүйл заалт байхгүй бөгөөд хувьсах зардлыг сургалтын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хувийн сургуулиудад улсын сургуулийн нэгэн адил олгохоор зааж буйг болон эхэнд суралцах үндсэн гадаад хэл бол англи хэл байх тухай тусгасныг Ажлын хэсгийн ахлагч дурдсан бөгөөд харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас үзэх бодлого баримталж буйг хэлэв.
Мөн тэрбээр, сургуулиуд гурван жил тутам хөндлөнгийн магадлан итгэмжлэл, үнэлгээг хийлгэх, үнэлгээнд сурагчдын сурлага, багшийн чадвар, сургуулийн менежментийг хамруулах, сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд эцэг, эхийн төлөөлөл заавал орох, холбогдох мэдээлэлтэй танилцах эрхтэй байх, их, дээд сургуулиуд дэргэдээ хөгжлийн сантай байх, багш нарын орон сууцны асуудлыг төрөөс дэмжих, боловсролын салбар мэргэжлийн удирдлагын босоо тогтолцоотой байх, Засгийн газар жил бүр эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг зарлаж, тэдгээр мэргэжлээр суралцах оюутан, сурагчдад тэтгэлэг өгдөг болох, салбарт өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх зохицуулултуудыг хуулийн төсөлд тусгаад байгаа гэв.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ