Боловсролын тухай хуулийн талаар өнөөдөр\2023.05.05\ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Боловсролын багц хуулийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Энэ хуулиар ганцхан англи хэлний хичээлийн асуудал хөндөгдөөгүй. Сүүлийн 30 жил боловсролын салбарт нүүрлэсэн чанарын асуудал, төр болон хувийн сургуулийн сургалтын ялгаа, хот, хөдөөгийн сургуулийн чанарын ялгааг яаж арилгах вэ гэдэг асуудал байгаа. Бид зургаан гол асуудлыг энэ хуулиараа өөрчилж, эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж буй. Нэгдүгээрт, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан хамгийн сайн, чанартай боловсролыг авах, боломжийг олгоход санхүүжилтын тогтолцоо чухал. Хуучин нэг хүүхдийн хувьсах зардалд сургалтын орчны ялгааг арилгах, багшийн ажлын үнэлэмжийг хийх талаар зохицуулдаггүй байсан. Дандаа урсгал зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Одоо энэ хуулиар хүүхдээ дагаж явдаг тогтолцоо руу шилжинэ.
Нэг хүүхдэд оногдож буй хувьсах зардалд төр болон хувийн сургуульд сурч байсан ч нэг орчинг бий болгоно. Жишээлбэл, бүх сургууль байгалийн ухааны лабораторитой байх ёстой. Бүх сургууль мэдээлэл технологийн танхимд цахимаар хичээллэх, хамгийн сайн багш хичээл заана.
Энэ бүх асуудал нь санхүүжилтээрээ дамжиж явдаг болно. Хоёрт, багш бэлдэж байгаа сургуулиуд дурын боловсон хүчинг бэлтгэдэг. Багшийн ажлын байрны үнэлэмж хэт бага байна. Хамгийн өндөр цалинтай болох ёстой. Багш хүн тасралтгүй хөгжиж байх ёстой учраас тэр тогтолцоонд шилжинэ. Төрийн өмчийн гурван кэймбриджийн сургуультай байх уу улсын 700 сургуульд энэ хөтөлбөрт шилжих үү. Гуравт, хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал байна. Одоогийн "Үндэсний цөм" хөтөлбөр цаг үеэсээ хоцорсон байна. Бага ангийн сурагчдын хичээлийн ачаалал их байна. Хичээлийг маш сонирхолгүй заадаг учраас хүүхэд дан ганц танхимд суух биш амьдралд бэлддэг хөтөлбөртэй болно.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ