ШУТИС-ийн оюутнуудын хиймэл оюун ухаанаар бүтээсэн төхөөрөмжийг Япон улс дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлж, батламж олгосныг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27, 28 өдрүүдэд Япон улсын Токио хотод “DCON 2023” хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх олон улсын тэмцээн болсон юм. Тус тэмцээнд Монгол Улсын ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн гурван оюутан багшийн хамт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах” санаагаар өөрсдийн хийсэн бүтээлээ дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлүүлж, батламж гарджээ.
Япон улсаас зохион байгуулж буй хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх тэмцээнд анх удаа гадаад баг оролцож, анх удаа гадаад хүн японоор илтгэл тавьсан үйл явдал болов.
“Safe focus” багт гурван оюутан, нэг багш байдаг. Оюутнуудын хувьд Д.Төгсбилэг, Б.Ганчимэг нар Коосэн технологийн коллежийн Цахилгаан электроникийн 4-р курсэд харин М.Анударь өдгөө гуравдугаар курсэд суралцаж байна.
Тэдний хувьд Монгол Улсад инженер, технологийн салбарын уралдаан тэмцээн цөөн болдог тул өөрсдийгөө сорьж үзэхээр гаднын тэмцээн уралдааныг сонирхож, оролцохоор бэлдэж эхлэхдээ баг болж, санаагаа ч олоод мэргэжлийн багш Ж.Цанжидхүүгийн тусламжтайгаар хиймэл оюун ухаант төхөөрөмж бүтээсэн аж.
309-р цэцэрлэгт багш нар хүүхэд зодсон хэрэг дахин гарчээ
2024.04.07 11:16
МУИС цагаан сарын хичээлийг цахимд шилжүүлжээ
2024.01.25 14:42
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй