surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Манандаа төөрсөн Х.Мандахбаяр

Манандаа төөрсөн Х.Мандахбаяр

Өрийн дэвтэрт нэрээ данслуулсан олныхоо өмнө гэмтэй ч өөрийн тэтгэсэн сайдынхаа өмнө өвдөг сөхрөх нь холгүй бөхөлзөж, багагүй мөнгөөр туйлдаг залуус олон байна. Тэдний нэг бол Х.Мандахбаяр. 
Нүүрсний хулгайн 17 нэрс зарлагдсаны ард өөрийгөө буруугүй хэмээн хашхирч суугаа түүнийг гэмгүй гэж хэн ч хэлэхгүй. Гэмгүй байлаа ч олон хулгайчийн үнэн төрхтэй биднийг ойртуулах нь дамжиггүй.  

Хар дансан дахь алдараа улаанаар тодруулсан энэ эрхмийн Английн Виржинийн арлууд, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, цаашлаад оффшор бүсэд данстай компаниудтай холбогдож буй ноцтой баримтыг хүргэж байна. 

Эрхэт Монголын эзэн Ардын намын жараахай 
Х.Мандахбаярын “Эрхэт монгол” групп дангаараа 500 айлын “Гранд маршал” тансаг зэрэглэлийн хотхон, 600 айлын “Сити ресиденс” хотхоны төслийг өнгөрөгч 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн юм. Мөн “Стандарт холдинг” ХХК-ийн 1200 айлын “Гранд ресиденс” хотхоны төсөлд “Эрхэт монгол” групп хамтарч байгаа. “Эрхэт монгол” группийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул нэгэн ярилцлагадаа “Гранд маршал болон Сити ресиденс төсөл эхэлснээсээ хойш 140 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна” хэмээн ярьсан байдаг. Чухамдаа зөвхөн 500 айлын “Гранд маршал” хотхоны байрууд нь л гэхэд 300 саяас 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй гэхээр дээрх гурван орон сууцны төсөл нь хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдүүлэх төслүүд юм. Өөрийгөө Монгол ардын намын жараахайд үл тооцож суугаа Эрхэт Монголын босс Х.Мандахбаяр цар тахлын хоёр жилд ч амжилттай ажиллаж, хэд хэдэн томоохон төсөл эхлүүлж байлаа. 


Үгийн сүлжээ биш төрийн сүлжээ бөглөсөн нь 
        “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, тэр дундаа Б.Чойжилсүрэнгийн уурхайтай тэмцэл өрнүүлж, түүнд нь Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хамтран зүтгэж байв. Дугуй дугуйгаа олно гэгчийн үлгэр эндээс эрчимтэй хөвөрч эхэлсэн. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 2016 оны сонгуулийн дараа Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдохынхоо өмнө буюу 2015 оныг хүртэл “Билэгт говь” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Энэ компанийг хүмүүс Дорноговь аймгийн Хөвсгөл суманд үйл ажиллагаа явуулдаг Айл баянгийн нүүрсний уурхайгаар нь мэднэ. Тэгвэл Н.Наранбаатарын захирлаар нь ажиллаж байсан “Билэгт говь” ХХК-ийн эцсийн эзэмшигчээр нь Их Британи, Умарт Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Pusheng Energy Holdimgs Limited” компани бүртгэлтэй байдаг аж.
  Н.Наранбаатар Х.Мандахбаярын аавууд Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх. Тэгэхээр нутаг нуга нэгтэй, дэмждэг нам, зорилго зорилт нэгтэй Өмнөговь аймгийн сонгуульд нэр дэвшиж байж. 
Монголчууд Х.Мандахбаярыг “Их шижир баялаг” гэх “Тавантолгой” ХК-д хөрс хуулалт хийдэг компанитай, тэндээс олсон мөнгөөрөө санхүүждэг гэж ойлгодог байсан. Харин Х.Мандахбаяр өөрөө 2020 оны УИХ-д Өмнөговь аймгаас нэр дэвшихээсээ өмнө, бүр тодруулбал Б.Чойжилсүрэнгийн Тост, тосон бумын нурууны орчимд байрлах уурхайтай тэмцэхээсээ өмнө “Их шижир баялаг” ХХК-иа зарж, уул уурхайн бизнесээс албан ёсоор гарсан гэж тайлбарладаг. 
Х.Мандахбаяр хөрс хуулалтын “Их шижир баялаг” ХХК-иа Г.Номинчулуун гэгчтэй хамтран эзэмшиж байжээ. Ингэхдээ “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцааг Г.Номинчулууны “Суман говь” ХХК, Х.Мандахбаярын өөрийнх нь “Хос цалиг” ХХК тус тус эзэмшиж байсан бөгөөд Г.Номинчулуун нь “Их шижир баялаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байж

“Их шижир баялаг” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа “Хос цалиг” ХХК-ийн захирал гэх Б.Номин нь Х.Мандахбаярын “цэрэг” буюу “Эрхэт монгол” группт ажилладаг, тус группийн ажилтнуудтай хамтран хэд хэдэн компани эзэмшдэг нэгэн ажээ. Цаашлаад Х.Мандахбаярын тэргүүнээр нь ажилладаг “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Номин гэгч нь ажилладаг байв. Мөн “Их шижир баялаг” ХХК нь одоо ч “Улаанбаатар, Баянзүрх, 24-р хороо, 2-14 тоот” хаяг дээр буюу Х.Мандахбаярын “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын хаяг дээр давхар бүртгэлтэй хэвээр байлаа. 

Тэр ингэж л хөлөө олж бууриа сахисан. Тиймээс ч амьдралд ганц тохиох хуримаа Үндэсний их баяр наадмаас ч нижгэр тэмдэглэж, олны анхаарлыг татаж байв. Манандаа манаргасан Мандахбаярын өөр олон нууц түүнтэй холбоотой хүн бүхний нууцтай хамт дэлгэгдэх буй за. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1